"Google" компанийн "Gmail" имэйлийн үйлчилгээ өнгөрөгч мягмар гарагт хоёр цаг гаруйн турш зогсолтод орж, тус компанийн үйл ажиллагаа ойрын хэдэн хоногт хоёр дахь удаагаа доголдолд оржээ.
Зарим "Gmail" хэрэглэгчдийн имэйл явахгүй, буцаагдаж байсан бол бусад хэрэглэгчид алдаа гарсныг мэдэгдсэн мессеж хүлээж авсан байна. "Google"-ийн зүгээс 16:30 цагийн орчимд доголдлыг илрүүлсэн бөгөөд залруулахаар ажиллаж байгаагаа мэдэгдэн, "Хэрэглэгчид "Gmail"-д нэвтрэх боломжтой байгаа ч алдааны мэдэгдэл хүлээн авч, удаан хугацаанд хүлээн, мөн бусад гэнэтийн шинж тэмдэгтэй тулгарч байна" хэмээн дурджээ.
Тэгвэл энэхүү асуудал 19:00 цагийн үед бүрэн шийдвэрлэгджээ. Доголдол оргил үедээ бараг 18 мянган хэрэглэгчид нөлөөлсөн гэж "Downdetector" хяналтын сайт мэдээлсэн юм.
Харин "Google" компани "Системийн найдвартай байдал бол бидний нэн тэргүүний зорилт бөгөөд бид системүүдээ сайжруулахын тулд тасралтгүй шинэчлэлт хийж байна" гэсэн байна. Энэ долоо хоногийн даваа гарагт тус компанийн "Gmail", "YouTube", "Google Classroom" зэрэг хэд хэдэн үйлчилгээ цаг орчим ажиллаагүй билээ.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.