СЭМҮТ-ийн эмч нар Монгол Улсад анх удаагаа коронавирусийн халдварын улмаас бүх нийтийн бэлэн байдал зарласан нь иргэдийн сэтгэл зүйлд хэрхэн нөлөөлж буйг судалжээ.
СЭМҮТ-ийн их эмч Б.Батцэцэг: Судалгаанд нийт 4333 хүнийг хамруулж, фэйсбүүк, твиттер ашиглан явуулсан. Иргэдийн дунд сэтгэл гутрал, түгшилт, нойрны өөрчлөлт, амиа хорлох бодол ямар байгаа талаар үүнд нөлөөлж байгаа хүчин зүйл юу байна гэдгийг судалсан.
Судалгаанд хамрагдсан 30-39 наснай эмэгтэйчүүдийн хувьд хатуу хөл хорионы үеэр гэртээ байгаа, коронавирусийн халдварт санаа зовох, ажил амьдралд нь нөлөөлж буйгаас үүдэн сэтгэл гутрал, түгшилт, нойрны өөрчлөлт, амиа хорлох бодол түлхүү байна гэж харагдсан.
Нийт оролцогчдын 20.5 хувь нь сэтгэл түгшилттэй байна. Судалгаанд хамрагдагсдын 32 хувь нь ажил амьдралын байдалд нь коронавирус нөлөөлсөн. Коронавирусийн халдварт 33.8 хувь нь маш их санаа зовж байна. Коронавирусийн халдварыг даван туулах итгэл найдвар 46.7 хувьд байна гэсэн байгаа.