Парламентын гишүүдийн хүний эрхийн хорооны 162 дахь удаагийн хуралдаан 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр болж, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг хорьсон нь нэгд, мөрдөх ажиллагаа хууль журмын дагуу явагдаагүй, хоёрт, шүүх хурал шударга бус явагдсан, гуравт, парламентын гишүүний халдашгүй эрхийг зөрчсөн хэмээн дүгнэжээ. Иймд хүний эрхийн дээр гурван зөрчлийг гаргасан учир ОУПХ-ноос хэрэг үүсгээд байгаа.
УИХ-ын гишүүний бүрэн эрх зөрчигдсөн үү, парламентын гишүүний бүрэн эрхийн талаар УИХ-ын гишүүн асан Р.Нямсүрэнтэй ярилцлаа.
-УИХ-ын гишүүн, Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайд Жаргалтулгын Эрдэнэбатыг өмөөрөх, өмгөөлөх надад хэд хэдэн шалтгаан байдаг юм. Бид хоёрын хувьд нэг жалга, довны улсууд. Энэ хүн ноцтой улс төрийн, эдийн засгийн, нийгэмд хөнөөлтэй зүйл хийчих хүн биш гэдэг талаас нь миний хувьд өмгөөлж байгаа юм. Жаргалтулгын Эрдэнэбатын өвөө нь миний багш, аавд нь би хичээл зааж байсан. Өөрөөр хэлбэл удам, судар сайтай элдэв янзын аар саархан зүйлд орооцолдоод ял эдлээд байхаар хүн биш гэсэн сэтгэгдэл надад төрдөг юм. Монгол Улсын Их хурлын тухай хууль тус хуульд УИХ-ын гишүүн их хурлын үйл ажиллагаа, халдашгүй байдлын талаар тодорхой заалт байгаа. Энэ бол зүгээр нэг зүйл заалт биш. Энэ бол ерөөсөө олон улсын төрийн эрх барих дээд байгууллага, хууль тогтоох, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих нийтлэг эрх зүйн заалт.
Тэгэхээр энэ заалтыг зөрчиж, Ж.Эрдэнэбатыг баривчилсан явдал бол Монгол Улсын УИХ-ын тухай хуулийн гишүүн болон халдашгүй байдлын тухай заалтыг зөрчсөнөөс илүүтэйгээр дэлхийн парламентчидын эрх зүйд байдаг хууль зүйн заалтыг зөрчсөн гэж ойлгож байгаа.
УИХ-ын халдашгүй байдлын хорооны дарга Н.Энхболдын яриаг сонссон. Олон улсын парламентын холбооны асуудал бол байх ёстой асуудал. Гэхдээ үр дүнд хүрэхгүй асуудал. С.Зоригийн хэрэг гэж яригдаад 20 гаруй жил болж байна. Олон улсын парламентын холбоо ажлаад шийдсэн асуудал байхгүй. Тэрний оронд Монгол Улсын Их хурал нэгэнт хууль тогтоож, хуулийн хэрэгжилтэд хяналт тавьдаг. Төр өөрийнхөө хуульд тэр хүний халдашгүй байдлыг тодорхойлчихсон юм бол үүн дээрээ ажиллах ёстой. Гэтэл ажиллахгүй байна.
-Ж.Эрдэнэбатын хувьд МАН-ын гишүүн. Тэгэхээр олонхын бүлэг ажиллахгүй байна гэж харж болохоор байна уу?
-Зургаан сарын хугацаанд эхэндээ ярьсан байх. УИХ-ын гишүүн болон нэр төртэй хуульчид С.Нарангэрэл, Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар нар их өмгөөлмөөр янзтай сүртэй зүйл ярьж байсан. Тэгээд таг чиг болсон. Бүхэл бүтэн зургаан сарын хугацаанд гарсан үр дүн ч алга, өшөө бүүр дурсахаа ч больсон. Саяхан харин УИХ-ын сөрөг хүчний гишүүн ноцтойгоор дурдсаны төлөө УИХ-ын халдашгүй байдлын хорооны дарга ашгүй дурсав уу даа гэж надад сэтгэгдэл төрсөн.
-Парламентын халдашгүй байдал байх ёстой юм уу. Парламентын гишүүний халдашгүй байдал байх ёстой юм уу?
-Ж.Эрдэнэбатыг шүүсэн шүүгч нь сонинд ярилцлага өгөхдөө “Халдашгүй байдал гэдэг ойлголт гишүүний тухай асуудал биш парламентын үйл ажиллагааны тухай асуудал” гэж тайлбарласан байна лээ. Цааш нь ухвал парламент гишүүдээс бүрдэнэ. Гишүүд нь халдашгүй байснаар парламент халдашгүй байх ёстой байхгүй юу. Олон улсын парламентын холбоо бол яг энэ утгаар нь авч ярьдаг юм байна лээ.
-Тэрнээс гадна Сэлэнгэ аймгаас сонгогдож гарч ирсэн. Гэтэл сонгогч нарын эрх ашиг хөндөгдөж байна?
-Сонгогчийн эрх нойл цэгтээ хүрч сонгогчдын эрх зөрчигдөөд байж байна. Сэлэнгэ аймгийн 13-р тойрогт 24 хүн нэр дэвшиж, Ж.Эрдэнэбат нэгдүгээр байраар 23 мянган иргэний саналыг авсан. Гэтэл санал өгсөн 23 мянган хүний санал өнөөдөр хаягдчихаад байна. Сонгогчтой нь цуг шоронд хийж байна гэж ойлгож болно. Энэ бол ноцтой зөрчил. Хуулийн том гажуудал.
Монгол Улсын Засгийн газар бол хамтын шийдвэр гаргадаг байгууллага. Тэрнийг Ерөнхий сайд баталгаажуулж гарын үсэг зурдаг. Шийдвэр гаргахын өмнө маш олон шат дамжлагаар асуудлыг хэлэлцэж, гишүүн болгон гараа өргөж, олонхын саналаар шийдвэр гаргадаг. Гэтэл гаргасан хамтын шийдвэрийг нэг хүн дээр Ерөнхий сайд та шийдсэн гэсэн журмаар шийтгэл оногдуулж буйд үнэхээр хууль эрх зүйн талаас бол бүрхэг асуудал.
Ж.Эрдэнэбатын гаргасан шийдвэрээр үүссэн хохирол юу вэ гэтэл улсад болон хувь хүнд хохирол учирсан зүйл миний ойлгосноор байхгүй юм байна лээ. Хохирогч байх ёстой хохирол байх ёстой гэтэл тийм зүйл байхгүй.
Түүнчлэн хэргийг нь яасан хурдан өмгөөлөгчгүйгээр хэргийг шийдсэн нь хуулийн том гажуудал аж. Энэ хүнийг яллаж унагаах бодлого гэсэн сэтгэгдэл ганц надад ч биш олон ард иргэдэд Сэлэнгэчүүдэд төрж байгаа байх.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Чиний л тэжээвэр тавиул гээ биздээ.Чи дут балай юм авчирч төр улс нутаг нуга бузарлаж хулгай зэлгийд холбогдоод.Ял хөнгөдсөн нэмэх хэрэгтэй.Өөр олон хэргүүдийг нь ар араас нь шалгах хэрэгтэй
chamaig boduul harin gaigui golog baisan um bishuu