СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-12-16

Б.Ууганбаяр: Тусгаарлагдсан иргэдийг зөвхөн ХӨСҮТ-ийн шинжилгээний дүнг үндэслэн гаргадаг

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

ЭМЯ-ны мэдээллийн үеэр тусгаарлах байр, тусгай үүргийн онгоцны талаар мэдээлэл өглөө.

ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр: . Нийслэлийн хэмжээнд 17 тусгаарлах байранд 977, орон нутагт 18 тусгаарлах байранд 192 иргэн байрлаж байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 26 иргэн тусгаарлагдаж, 34 иргэн тусгаарлалтаас гараад гэрийн ажиглалт руу шилжсэн байгаа. Нийт 234 төрийн албан хаагч үүрэг гүйцэтгэж байна.

Гэрийн ажиглалтад нийт 3436 иргэн байснаас өнөөдрийн байдлаар 228 иргэн байна. Гэрийн ажиглалт руу шилжиж байгаа иргэдийн хувьд эмнэлгээс гарангуутаа шууд гэртээ очих хэрэгтэй зэрэг 20 гаруй зөвлөмжийг дагаж мөрдөх хэрэгтэй. 

Тусгай үүргийн нислэг хийгдэж эхэлж байгаа. Ингээд тусгаарлан ажиглах байрны аюулгүй байдлыг хангах, эрүүл ахуйг хангах талаар бэлтгэл байдлаа хангасан.

Шуурхай штаб бол тусгаарлан ажиглах байрнаас гарч байгаа иргэдийг зөвхөн ХӨСҮТ-ийн шинжилгээ дүн, албан тоотыг үндэслэж гаргаж байгаа. Тэрнээс бол шуурхай штаб өөрсдөө тусгаарлан ажиглах байрнаас гаргадаггүй.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.