Сүүлийн 24 цагийн хугацаанд ХӨСҮТ, ЗӨСҮТ, орон нутгийн 2 авто лаборатори болон Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Дорноговь аймгийн салбар лабораторид 12711 хүнд шинжилгээ хийхэд нэг хүнээс “Ковид-19” халдвар илэрсэн байна.
Сэлэнгэ аймгийн батлагдсан тохиолдлын ойрын нэг хавьтагчаас илэрсэн. Бусад аймаг, Улаанбаатар хотод шинэ тохиолдол бүртгэгдээгүй. Монгол Улсад “Ковид-19” халдварын нийт батлагдсан тохиолдол 918 боллоо.
Нийслэл болон зургаан аймагт голомтлон гарсан багц халдварын тохиолдол 465 байна.
МОНГОЛ УЛС ДАХЬ БАГЦ ӨВЧЛӨЛИЙН ГОЛОМТ:
Улаанбаатар -140
Сэлэнгэ -216
Дархан-Уул -45
Дорноговь -32
Орхон -25
Говьсүмбэр -4
Архангай -3
Өнөөдрийн байдлаар “Ковид-19” халдварын батлагдсан тохиолдол болох 524 хүн ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байгаагаас биеийн байдал маш хүнд 1, хүнд 5, хүндэвтэр 68, хөнгөн 450 байна.