СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Алексей Навальный: Владимир Путин намайг хордуулах тушаал өгсөн гэдэгт 100% итгэлтэй байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

ОХУ-ын сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйг хордуулсан хэрэг өнгөрсөн намар гарсан. Энэ хэрэгт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг сэрдсээр байгаа юм. Тэгвэл энэ удаад CNN телевизэд өгсөн ярилцлагадаа Навальный Путин өөрийг нь хордуулах зааварчилгаа, тушаалыг доод албан тушаалтнууддаа өгсөн гэдэгт зуун хувь итгэлтэй байна гэжээ.

“Намайг хордуулсан хэргийг Путин эртнээс мэдэж байсан гэдэгт бүрэн итгэлтэй байна. Иймэрхүү тусгай ажиллагаа Оросын Аюулгүйн албаны дарга Бортниковын тушаалгүйгээр үйлдэгдэх ёсгүй. Бортников хэзээ ч Ерөнхийлөгч Путины зааварчилгааг зөрчиж байсан удаагүй” хэмээн ярьжээ.

. Харин Оросын Засгийн газар уг хэрэгт ямар ч холбогдолгүй хэмээн байр сууриа хамгаалсаар байгаа юм.

Оросын Засгийн газрыг хурцаар шүүмжлэгч, сөрөг хүчний удирдагч Алексей Навальный энэ жилийн наймдугаар сарын 20-ны өдөр Сибирийн Томскоос Москва хот руу хийсэн дөрвөн цагийн нислэгийн үеэр бие нь гэнэт муудсан. Онгоцны ахмад Омск руу чиглэлээ өөрчлөн ослын буулт хийж эмнэлгийн тусламж хүссэн юм. Энэ хэргийн дараа Навальныйг Оросын мэдрэлийн системийг үхүүлэгч Новичокоор хордуулсан болохыг илрүүлсэн.

Европын Холбооны зүгээс уг хэргийг нухацтайгаар авч хэлэлцэн, шүүмжлэг буруутгаж, Бортников зэрэг Оросын Засгийн газрын хэд хэдэн албан хаагч, эрх баригчийн эсрэг хориг тавьсан юм.

Дашрамд мэдээлэхэд CNN агентлаг болон Беллингкэт байгууллагын хамтарсан мөрдлөгөөр .

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.