АНУ-ын тэргүүн хатагтай Меланиа Трамп Үндэсний хүүхдийн эмнэлэгт зочлохдоо заавал дагаж мөрдөх ёстой дүрмийг зөрчсөн нь хэвлэлүүдийн анхааралд өртжээ.
Тэрээр эмнэлэгт ирэхдээ бүх зочин амны хаалт зүүх ёстой дүрмийг дагаж мөрдөх ёстой байсан ч зул сарын гацуур модны урд суухдаа амны хаалтаа тайлсан байна.
Вашингтонд байдаг Үндэсний хүүхдийн эмнэлэгт Меланиа тэргүүн хатагтай болсон цагаасаа хойш жил бүр зочилж, хүүхдүүдтэй уулздаг уламжлал тогтоосон юм.
Энэ жил коронавируст цар тахал улс орныг хамарч, Америк халдварын тархалтаараа дэлхийд тэргүүлж байгаа ч тэргүүн хатагтай уламжлалаа алдсангүй.
Эмнэлгийн захиргаа Үндэсний хүүхдийн эмнэлэгт Ковид-19 тархахаас сэргийлж хүн бүр амны хаалтаа тайлж болохгүй гэсэн дүрмийг баталсан байжээ.
Хэвлэлүүд тэргүүн хатагтай амны хаалтаа авах тусгай зөвшөөрөлтэй байсан эсэхийг асуусан боловч тэргүүн хатагтайн ажлын албанаас хариу өгөөгүй байна.
Амны хаалтаа тайлсан ч Меланиа бусдаас зай барих дүрмийг баримталж байжээ. Дональд Трамп, Меланиа Трамп нар өнгөрсөн аравдугаар сард корнавирусээр халдварлаад эдгэсэн юм.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.