СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-12-15

LIVE: Цахилгаан эрчим хүчний системийн ачаалал 18:00 цагийн байдлаар 1245 МВт-д хүрсэн байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Эрчим хүчний яамнаас мэдээллийн цагийг хүргэж байна. Цахилгаан, дулааны хэрэглээг төр хариуцахаар болсон. Цахилгаан эрчим хүчний хэрэглээний өсөлт сүүлийн жилүүдэд 5-7 хувийн өсөлттэй байгаа. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад цахилгаан эрчим хүчний хэрэглээ 65-105 МВт-аар өссөн байна.

Өнгөрсөн шөнийн хувьд эрчим хүчний системийн ачаалал 1225 МВт хүрсэн өмнөх оныхтой харьцуулахад 150 орчим МВт-ын зөрүү гарсан. Энэ нь Засгийн газрын шийдвэр гарсантай холбогдуулан цахилгаан эрчим хүчний хэрэглээ огцом нэмэгдэж байгааг харуулж байна.

Манай улсад өдөр бүр 17.00-21.00 цагийн хооронд эрчим хүчний хэрэглээ огцом өсдөг. Иймд энэ хэрэглээг хангахын тулд ОХУ-аас эрчим хүч худалдан авдаг юм. Нэг квт цагийн эрчим хүчийг дунджаар 243 төгрөгөөр авдаг байна.    

Диспетчерийн үндэсний төвийн инженер Ариунбаяр: . Дулааны цахилгаан станцууд нийт хэрэглээний 60 гаруй хувийг үйлдвэрлэж байна. ОХУ-аас импортоор 247 МВт эрчим хүч авч байна.

Дотоодын эх үүсвэрүүд тулсан ачааллаар ажиллаж байна. Импортоор бол байж болох бүх чадлаараа авч байна. Жишээлбэл, хоёр тонн ачих ачааны машин дээр дөрвөн тонн ачаа ачиж байна гэж ойлгох хэрэгтэй.

УБЦТС ТӨХК-ны хэлтсийн дарга, инженер н.Мөнболд:  

Нийслэлд цахилгаан хэрэглээний өсөлт гэр хороололд их ажиглагдаж байна. Өнөөдрийн байдлаар 332 мегават хүрч байгаа нь өмнөх жилийн мөн үеэс 25 хувиар өссөн дүн юм.

Эрчим хүчний ачаалал нэмэгдсэнээр өчигдөр гэхэд 33 гэмтэл гарчээ. Оргил ачааллын цагуудад өөрсдийн цахилгаан эрчим хүчээ хэмнээрэй.

Гэвч өнгөрсөн ням гарагаас хойш оргил цагийн ачаалал дахин 18-20 хувиар өсжээ. . Иймд та оргил цагийн үеэр нэн шаардлагатай биш бол утас цэнэглэхгүй, цахилгаан халаагуур асаахгүй, угаалгын машин, тоос сорогч гэх мэт цахилгаан хэрэгсэл ашиглахгүй байхыг нийт иргэдэд зөвлөж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.