СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Твиттер ашиглан цуврал аллага үйлдсэн этгээдэд цаазын ял оноов

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Твиттер ашиглан хохирогчдоо онилж, амь насыг нь бүрэлгэсэн иргэнд Японы шүүхээс цаазын ял оноолоо. Цахим сүлжээ ашиглаж есөн хүний амь насыг хороож, цуврал аллага үйлдсэн хэрэг олон нийтийг ихээхэн цочирдуулаад байсан юм.

“Твиттер алуурчин” гэж хочлогдсон Такахиро Ширайшиг 2017 онд баривчлан саатуулжээ. Түүний амьдардаг орон сууцаас хохирогчийн цогцосны хэсгийг олсны дараа цагдаа нар хэргийг илрүүлсэн байна.

Энэ жилийн аравдугаар сард түүнийг гэм буруутай гэж үзсэн ба гэмт этгээд түүний эсрэг тулгаж байгаа хэргийг хүлээн зөвшөөрсөн юм. Түүний гарт амиа алдсан хохирогчдын ихэнх нь  амиа егүүтгэхийг хүссэн залуу охид эмэгтэйчүүд байжээ.

. Заримд нь хамтдаа амиа егүүтгэе гэж ятгадаг байжээ.

2017 онд Токиогийн ойролцоо байдаг Зама хотод Хэллоуиний баяраар цагдаа нар Ширайшигийн гэрээс зэрэмдэглэсэн цогцос олсны дараа хэргийг илрүүлэх явц урагшилжээ. Өмгөөлөгчдийн хэлж байгаагаар хохирогч эмэгтэйчүүд өөрсдөө амиа алдахыг хүсч байсан тул хэрэгтний цаазын ялыг хөнгөлөх нь зүйтэй гэж үзсэн байна.

Гэвч Ширайши тэдний хүслийг үл харгалзан аллага үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Тиймээс гэмт этгээдэд цаазын ял оноосон гэдгийг The Straits Times хэвлэлд нийтэлсэн байна.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
203.91.115.51

ddddd

Зочин
3 жилийн өмнө
203.91.115.51

vvbnnnnnn

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.