СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-12-15

А.Тлейхан: Цахилгааны төлбөр нь өмнөх сарынхаас давсан тохиолдолд зөрүүг иргэн өөрөө төлөх журам яригдаж байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Засгийн газрын шийдвэр гарсан даруй цахилгаан эрчим хүчний хэрглээ огцом нэмэгдээд байгаа. Өвөлдөө дунджаар 1110МВт байсан хэрэглээ өнгөрөгч хоёр өдөрт 1250МВт нэмэгдээд байгаа юм. Шинэ зохицуулалт яригдаж байгаа талаар Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан ийн ярьж байна. 

Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан:

-Нийт айл өрхийн 98 хувь цахилгааны төлбөрийн хөнгөлөлтөд хамрагдаж байна. Цахилгаан, дулааны чөлөөлөлтийн хугацаанд гэр хорооллын нэг өрх 7 сарын хугацаанд 249,530 төгрөгийн, орон сууцанд амьдардаг иргэн 560-1.1 сая төгрөгийн, жижиг, дунд үйлдвэр 7-30 сая төгрөгийн, томоохон үйлдвэр 500-1.4 тэрбум төгрөгийн хөнгөлөлт эдлэхээр тооцоолол гарч байгаа.
Суурь үнийг чөлөөлж байгаа учраас гурил, сүү, талхны үнэ өсөхгүй, үнэ буурах учиртай.
.

Өчигдрийн байдлаар 17-21 цагийн хооронд хамгийн их ачаалалтай буюй 1300МВт хүрсэн. Өнөөдөр 11:00 цагийн үед ачаалал 1100МВт хүрсэн. Иргэдээсээ хэрэглээн дээрээ онцгой анхаарахыг зөвлөж байна. Орой 17:00-21:00 цагийн хооронд халаагуур залгахгүй байх, үйлдвэрүүд 17:00-21:00 цагийн хооронд хэрэглээгээ 20 орчим хувиар бууруулах шаардлагатай. 
Гэр хороололд ачаалал хамгийн өндөр байна. Эрчим хүчний яам дээр хэрэглээг зөв зохицуулах журам гарах ёстой. Өмнөх сарын хэрэглээнээс цахилгааны төлбөр давсан тохиолдолд зөрүү төлбөрийг иргэн өөрөө төлөх журам яригдаж байгаа. . Бид аль болох хязгаарлахгүй байхаар ажиллаж байна. Хязгаарлалтад орохгүйн тулд илүү хэрэглээ хийхгүй байхыг анхааруулж байна гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (15)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
4 жилийн өмнө
202.9.46.216

энгийн үед нэмж бичээд байдаг юм чинь далимдуулж нэмж бичиж давхар орлогоо олох магадлалтай шүү

Zochin
4 жилийн өмнө
202.9.40.38

Engiin ved ih garch bsan dalimduulad baiwaa

Зочин
4 жилийн өмнө
202.126.88.48

Маш зөв . Наад шийдвэрээ хурдан гаргахгүй бол арай л хэтэрлээ.

Зочин
4 жилийн өмнө
202.126.89.9

Яаг зөв өрөвдөж болдоггүй тэнэг малнуудыг даварааж болохгүй

Зочин
4 жилийн өмнө
66.181.161.107

Сүүлийн 3 сараас давсан бол хэрэглэгч өөрөө төлөх нь зөв шүү. Тийм арга ажилбар хийхгүй бол айл өрхүүд хамаагүй залгаж байна . Эхний шөнө хотод 5 станц шатаж хоносон байна. Дараа шөнө Сонгино Дүүрэгт 23--р хороонд 1 станц шатаж шугам халж хайлж тулгуур хооронд тасарсан байна шүү дээ. Өмнө нь яаж хэрэглэж байсан тэр тэмпээ бариад хэрэглэх хэрэгтэй шүү.

Зочин
4 жилийн өмнө
66.181.161.107

Ямар ч судалгаа байхгүй.мэргэжлийн салбарын хүмүүсийн санаа оноог авалгүй ноцтой шийдвэр гаргах юм даа. Эннээс болж хот 0 зогсвол яана даа. Шугам тоноглол чинь хална хайлна сунана агшина .ачаалал даах даахгүй гээд асуудал их шүү дээ.

зочин
4 жилийн өмнө
202.21.109.38

зөв дөө цахилгаан ус хоёрын нэг өрх нэг аж ахуйн нэгжийн дээд хязгаарыг тогтоосон журам гаргасан нь дээрээ тэгэхгүй бол баларч магадгүй ээ

Зочин
4 жилийн өмнө
122.201.21.58

Зөв зөв, шуналд хязгаар байх ёстой. Хэвийн зарцуулж чадахгүй хүйтэн хандвал төлбөр төлөх ёстой

Zalu
4 жилийн өмнө
202.21.109.61

Erguu orkuud togoo hemneechee yum uzeegui yumuud

Зочин
4 жилийн өмнө
202.9.46.173

Ерөнхий сайдын шийдвэр дээр холбогдох газрууд нь яаралтай журам гаргал даа!!! Энэ шийдвэрийг харлуулах гэсэн масс их бна! Айл өрх, албан газруудад өмнөх дунджийг нь тооцоолоод лимит тогтоогоод өгөөчээ!!! Үүнийг яаралтай хийхгүй бол ниргэсэн хойно нь хашгирах хэрэг болох вий!!! Төрийн алба хурдтай ажиллаач ээ!!! Жирийн иргэдэд энэ шийдвэр бол маш том дэмжлэг болж бна ш дээ! Журам яаралтай гаргал даа!!!!!!!

Д.Батмөнх
4 жилийн өмнө
192.82.69.253

Яах гэж судалгаа, тооцоогүй шийдвэр гаргуулсан юм бэ. Араас нь гоншигоносон энэ Тлейханыг тэтгэвэрт нь хөөж гарга. ЭХ-ий салбар нохойд барьдаг мод юм уу.

Уншигч
4 жилийн өмнө
103.57.94.37

Энэ шийдвэр гаргаад байгаа хүмүүс чинь хэзээ монтёрууд шиг халуунд нь халж хүйтэнд нь хөрж модонд авирч үзээгүй халуун цэг дээр нь хэрэглэгчдтэй нүүр тулж үзээгүй хүмүүс шүү дээ

Иргэн
4 жилийн өмнө
202.9.46.19

Илүү бичнэ гэж юу байдаг юм,бичиг үсэг мэддэггүй юмаа гэхэд 10 хүртэл тоолж чаддаг бол тоолуурын заалтаа төлбөр төлсөн баримтны заалттай тулгаад үз

Зочин
4 жилийн өмнө
202.126.89.96

ene ergvv ymnuudaasaa asuuj bairj shiid gargaxad yadgiin arai l doromjilj bn daa

Зочин
4 жилийн өмнө
66.181.176.201

Өнгөрсөн жилийн мөн үеийнхээс илүү гаралгүй яахав дээ. Бид ноднин өдийд хөл хорионд ороогүй бсан. Тиймээс цахилгаан зарцуулалт хамаагүй бага бсан нь ойлгомжтой. Тэгэхээр айл бүр зөрүү төлөх юм бна.тийм оновчтой шийдэл биш.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.