СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-12-15

LIVE: Б.Ууганцэцэг: Үйлчлүүлж байгаа бүх хүнд QR код уншуулахыг сануулж байгаа

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Хаш-Эрдэнэ
3 жилийн өмнө

Засгийн газраас гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулснаар өчигдрөөс зарим үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааг нээж буй. Ингэснээр хүнсний худалдааны төв дэх ахуйн хэрэглээний барааны тасаг, барилгын материалын худалдаа, модны зах, хувцас, гутал захиалга засвар, авто техникийн зах, ресторан, кафе, гэрэл зураг гэх мэт 34 байгууллагын үйл ажиллагаа эхэлж байна.

Үйл ажиллагаа нь эхэлж буй байгууллагууд бэлтгэл ажлаа хэрхэн хангаж, нөхцөл байдал ямар байгаа талаар сурвалжиллаа. Цар тахлын үеийн дэглэмийн зэрэглэлийг бууруулснаар нийт 12 мянга гаруй аж ахуйн нэгж, байгууллага, 133 мянга гаруй ажилтан, албан хаагч ажлаа явуулах боломж бүрдсэн.

Тухайлбал, ресторан, кафе, хайпермаркет, супермаркет, минимаркет, хүнсний дэлгүүр болон зоогийн газар, сүлжээ хоолны газар, кофе шоп, хүнсний болон ахуйн барааны дэлгүүр тусгай нөхцөл шаардан 07.00-21.00 цагийн хооронд ажиллана.

Эхлээд “Донер кебаб” түргэн хоолны газар орлоо. Хоолны газар нь тусгай нөхцөл шаардан ажиллах юм. Тусгай нөхцөл гэдэг нь тухайн газар халдвар хамгааллын дэглэм баримтлах, ариутгал, халдваргүйжүүлэлт байнга хийх, хүн хоорондын зай бариулах зэрэг орох юм. . “Та 1.5-2 метрийн зай барьж үйлчлүүлнэ үү” гэсэн санамж ханандаа наасан байна.

Энэ үеэр тус газраар үйлчлүүлж буй үйлчлүүлэгч “QR код уншуулж тэмдэглэснээр халдварын эрсдэл тохиолдоход иргэний явсан хаяг байршлыг тодорхойлоход хялбар юм болов уу. Цаашлаад халдвар авлаа гэхэд явсан зам мөрийг хурдан тогтоох боломжтой гэж ойлгосон” гэлээ.

“Донер кебаб” түргэн хоолны газрын менежер Б.Ууганцэцэг: Иргэдийн хувьд QR кодоо уншуулж байна. Үйлчлүүлж байгаа бүх хүнд QR код уншуулахыг сануулж байгаа.Бүтэн нэг сарын хугацаанд цалингүй амарсан. Манай хоолны газрын орлогын 70 хувь нь буурсан. Гэхдээ ажилтай, орлоготой болж байгаадаа баяртай байна гэв.

Бидний дараагийн орсон газар бол GUFO bubble tea, coffee shop менежер Б.Анужин: Ус, цахилгааны төлбөр тэглэж өгч байгаа нь хөл хориог арай гэж давсан ААН-үүдэд асар том тус болж байна. Иргэдийн хувьд санаачилгаараа бүртгэлийн QR кодоо уншуулж байна.

Одоогийн байдлаар нийслэл хотын хэмжээнд 21 036 ААН байгууллагууд QR код байршуулсан бол 24 цагийн дотор 19687 иргэн 34167 удаа уншуулсан байна. 

Цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, хавьтлын талаарх шуурхай мэдээлэл өгөх www.qr.119.mn цахим системийг хэрэглээнд нэвтрүүллээ. ААН байгууллагууд www.qr.119.mn цахим хуудсанд хандан, байгууллагын нэр, холбогдох утас, хаяг байршил зэрэг шаардлагатай мэдээллийг бүртгүүлж, QR код үүсгэх товчийг дарж, гарч ирсэн QR кодыг үүдэндээ байршуулна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.