СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2020-12-15

LIVE: Улаанбаатарт 2, Сэлэнгэд 2, Дорноговь аймагт 1 тохиолдол шинээр илэрлээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Сүүлийн 24 цагийн хугацаанд ХӨСҮТ, ЗӨСҮТ, орон нутгийн 2 авто лаборатори болон Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Дорноговь аймгийн салбар лабораторид шинжилгээ хийхэд 5 хүнээс “Ковид-19” халдвар илэрсэн байна.

Тухайлбал, Улаанбаатар хотод 2, Сэлэнгэ аймагт 2, Дорноговь аймагт 1 тохиолдол шинээр илэрчээ.

Монгол Улсад “Ковид-19” халдварын  нийт батлагдсан тохиолдол 917 боллоо.

Нийслэл болон зургаан аймагт голомтлон гарсан багц халдварын тохиолдол 464 байна.

МОНГОЛ УЛС ДАХЬ БАГЦ ӨВЧЛӨЛИЙН ГОЛОМТ:

  • Улаанбаатар -140
  • Сэлэнгэ -215
  • Дархан-Уул -45
  • Дорноговь -32
  • Орхон -25
  • Говьсүмбэр -4
  • Архангай -3

Өнөөдрийн байдлаар “Ковид-19” халдварын батлагдсан тохиолдол болох 524 хүн ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байгаагаас биеийн байдал маш хүнд 1, хүнд 5, хүндэвтэр 68, хөнгөн 450 байна.

. Хуурай ханиалгах, хамар битүүрэх, халуурах, нусхайрах шинж тэмдэг халдвар авсан иргэдийн 30 гаруй хувьд нь илэрч байна. Иймд дээрх шинж тэмдэг илэрвэл эмнэлгийн байгууллагаас зөвлөгөө мэдээлэл авах хэрэгтэй.

Улаанбаатар хотод сүүлийн хэд хоногт халдварт өвчин бүртгэгдээгүй. Гэхдээ ойрын хавьтлын иргэдээс халдвар илэрч байна. Өнөөдрийн байдлаар ойрын хавьтагч эрдэл бүхий 500 гаруй иргэнийг тусгаарлан хянаж байна. Эдгээр иргэдээс халдвар илрэх өндөр магадлалтай хэмээн тусгаарлаж байгаа.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.