Засгийн газрын шийдвэрийн дагуу 12-р сарын 13-ны өдрөөс эхлэн бүх айл өрх, аж ахуйн нэгжүүдийн ус, тог, цахилгаан, хогны мөнгийг төрөөс төлөхөөр болсон. Үүнтэй холбогдуулан цахилгаан эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж, зарим газруудад тог тасрахад хүрээд байна.
Уг нь манай улс ОХУ-аас 250 мвТ эрчим хүч авах хязгаартай бөгөөд өчигдөр/2020.12.14/-ийн байдлаар ОХУ-аас 233 мвТ эрчим хүч авчээ. 250 мвТ-аас давбал жинхэнэ доголдол /шууд тасарна/ үүснэ.
Булган, Өмнөговь аймгуудын зарим газарт оргил ачааллын үед тог тасарсан байна. Тийм ч учраас зарим аймгууд эрчим хүчний хязгаарлалт хийж эхэлсэн гэх мэдээлэл байна. Тухайлбал, Булган аймагт 14.00-16.00, 20.00-22.00 цагуудад тог таслах шийдвэр гаргасан байна. Мөн Завхан аймагт ч ийм зохицуулалт хийх шийдвэр гаргаад байгаа гэх мэдээлэл байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Харанхуй, цахилгаангүй, усгүй гиюүрч сууснаас мөнгөө төлөөд ажлаа хийж суусан дээр
Харанхуй, цахилгаангүй, усгүй гиюүрч сууснаас мөнгөө төлөөд ажлаа хийж суусан дээр