УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат байнгын хорооны хуралдаан дээр Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт хандаж үг хэллээ.
Тэрбээр:
Валютын ханшийн зохицуулалтыг Засгийн газар хийдэг юм. Монгол банк хийдэггүй юм. Ийм юм мэддэггүй Сангийн сайдтай байх ичмээр биш үү У.Хүрэлсүх сайд аа.
Манай засгийн газар эдийн засгийг ганцхан жилийн дотор 1,7 хувиас 5,3 хувьд хүргэсэн юм шүү. Гэтэл та нар ердөө л 1 хувь гаранхантай өсгөлөө. Ажлаа сайн хийгээч.
Та АНУ-д очоод гоё селфидэж байна лээ. Мянганы сорилтын сангаас 350 сая ам.доллар эрийн сайндаа авчихлаа гээд. Наад асуудлыг чинь манай Засгийн газар аль эрт шийдчихсэн байсан юм. Би дуугай хараад л сууж байлаа. Өмнөх Засгийн газруудын хичээл зүтгэлийн үрээр бий болсон ажлыг ганцхан өөртөө наагаад селфидэж суугаа таныг хараад хэлэх ч үг олдсонгүй.