Австрали улсын иргэн 38 настай Рози Ломба өнгөрсөн бямба гарагт 80 метр өндөр хадан хавцал дээрээс зураг авах гэж байгаад унаж амь насаа алджээ. Осол болох үед тэрээр нөхөр хүүхдийн хамт Викториа мужид байдаг Грампианс үндэсний цэцэрлэгт хүрээлэнд аялж явсан байна.
Цагдаа нарын мэдээллээр эмэгтэй аюулгүйн хаалтыг давж, хадан дээр зургаа авахуулахаар ирмэгт нь тулж зогсчээ. Цэцэрлэгт хүрээлэнд байсан гэрчүүд Ломбагийн орилохыг сонссон боловч туслах боломжгүй байсан хэмээн ярьжээ. Мужийн онц байдлын алба цагдаа нарын хамт эмэгтэйн цогцсыг олж авахын тулд зургаан цаг хайгуул хийсэн байна.
Хавцлын ойр орчмыг шөнө хүртэл хаажээ. Борока Лүкаут хавцал нь аялагч, жуулчдын очих дуртай газар бөгөөд хүмүүс энд зургаа авахуулж олон нийтийн цахим сүлжээнд тавих сонирхолтой байдаг ажээ.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.