СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Иранд эдийн засгийн бослого өдөөсөн сэтгүүлчийг цаазалжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

2017 онд Иран улс даяар өрнөсөн эдийн засгийн эсэргүүцлийн жагсаалыг өдөөхөд тусалсан цахим ажлыг гүйцэтгэсэн сэтгүүлчийг өнгөрөгч бямба гарагт цаазалжээ.

 2017 оны арванхоёрдугаар сарын сүүлчээр эхлэн, 2018 он хүртэл үргэлжилсэн эдгээр жагсаал нь 2009 оноос хойш Ираны эрх баригчдад тулгарсан хамгийн том сорилт байсан юм.

Бослогын шалтгаан нь анхандаа хүнсний бүтээгдэхүүний үнийн огцом үсрэлт байжээ. Ираны Ерөнхийлөгч Хассан Роуханигийн эсэргүүцэгчид Ираны зүүн хойд хэсэгт орших Машхад хотод анхны жагсаал цуглааныг өдөөж, олон нийтийн уур хилэнг Ерөнхийлөгч рүү чиглүүлэхийг оролдсон гэж олон хүн үздэг. Гэвч удалгүй эсэргүүцэл хотоос хот руу тархаж, ард иргэдийн уур бухимдал бүх эрх баригчдын зүг чиглэсэн байна.

аж. Парис хотод Францын Засгийн газрын хамгаалалтад амьдарч байсан Замыг хүчээр баривчлан, цаазалсан Ираны удирдлагууд олон улсын зүгээс хатуу шүүмжлэл амсаж байгаа юм.

Францын Гадаад хэргийн яам "Энэ бол харгис бөгөөд хүлээн зөвшөөршгүй үйлдэл. Энэхүү цаазаар авсан явдал нь Иран улс дахь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, хэвлэл мэдээллийн эрх чөлөөнд ноцтой цохилт боллоо" хэмээн мэдэгджээ. ХБНГУ-ын Гадаад хэргийн яамнаас Замыг ялласан нөхцөл байдал болон түүнийг "гадаадаас хулгайлсан" явдалд цочирдсоноо илэрхийлсэн байна.

Канад улс мөн Замыг цаазаар авсныг буруушаан, сэтгүүлчид "зайлшгүй шаардлагатай ажил" гүйцэтгэдэг хэмээн тэмдэглээд,

Эх сурвалж: Associated Press

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.