СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-12-14

LIVE: Г.Анар-Эрдэнэ: Үнс, угаадсаа ил хаясан тохиолдолд 300 мянган төгрөг хүртэл торгох хуультай

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Хаш-Эрдэнэ
3 жилийн өмнө

ЧД-ийн 12-р хороо нь үнс, угаадаснаас үүссэн хөрсний бохирдол хамгийн өндөр хэсэгт ордог газар юм. Иргэдийн хувьд өөрсдийн амьдарч буй гудамж, талбайдаа угаадас, үнсээ ил задгай хаях тохиолдол буурахгүй байна. Хаясан үнс, угаадсаараа эргээд та амьсгалж, өөртөө өвчлөл үүсгэх эрсдэлтэй.

Экологийн Цагдаа албаны УСХАХ-ийн мэргэжилтэн, дэслэгч Г.Анар-Эрдэнэ: . Халтиргаа гулгаанаас үүдэн иргэд үнсээ гудамжинд ил хаяж байна. Айл өрхүүд өөрсдөө гудамж талбайныхаа цас, мөсийг цэвэрлэх боломжтой шүү дээ.

Иргэн, аж ахуйн нэгж хог хаягдлыг зөвшөөрөлгүй газар асгасан тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар 100-300 нэгжээр торгодог байгаа.

Үнс, хогоо ил задгай хаяж байгаа иргэн, аж ахуйн нэгжийг зургаар баримтжуулж, хорооныхоо цагдаа, дүүргийн Засаг даргад хандаж таслан зогсоох бүрэн боломжтой.

Экологийн Цагдаагийн албаны УСХАХ-ийн мэргэжилтэн Г.Түмэн-Од: Иргэдийн хувьд угаадсаа гудамж, талбайд ил задгай асгах тохиолдол маш их байдаг. Үүнээс болж гэдэсний савханцар үүсэх эрсдэлтэй. .

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.