СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2020-12-14

Үндэсний хэмжээнд нэн шаардлагатай 2570 техникч, тархвар судлаач, ариутгагч нарыг шинээр бэлтгэж байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар КОВИД-19 халдварын цаг үеийн байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээний талаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан мэдээлэл хийсэн. 
Ковид-19 халдварын бэлэн байдлын хүрээнд Эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв-II-д одоогоор 125 өвчтөн шилжүүлэн үйл ажиллагааг нь эхлүүлж, 500 ор бэлтгэсэн, цаашид 300 ор нэмнэ. СХД-ийн Нэгдсэн эмнэлэгт 100 ор, Баянхошууны шинэ эрүүл мэндийн төвд 100-200 орыг тус тус ашиглалтанд оруулаад байна. ЭХЭМҮТ-ийн эмгэг нярайн 40 ортой тасгийг 80 ортой болгон өргөтгөж, агааржуулалтын иж бүрэн систем, тоног төхөөрөмжөөр хангасан.
Түүнчлэн.
Эрүүл мэндийн салбар хатуу хөл хорионы нэг сарын хугацаанд 5.7 тэрбум төгрөгийн хувийн хамгаалах хэрэгсэл, 200 сая төгрөгийн эмнэлгийн хэрэгсэл, 617 сая төгрөгийн эмийн нөөцийг зарцуулсан байна. Мөн Эрүүл мэндийн 22 байгууллагад 4 тэрбум төгрөгийн хувийн хамгаалах хэрэгслийг нөөцөөс олгоод байна.
ХӨСҮТ–ийн тандалт судалгааны баг болон лабораторийн ачаалал эрс ихэссэнтэй холбоотойгоор эрүүл мэндийн ажилтан халдварт өртөх эрсдэл нэмэгдэж байгаа тул бид эрсдэлийг тооцон, үйл ажиллагааг доголдолгүй явуулахын тулд . Цаашид 7 аймаг болон нийслэлийн дүүргүүдийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төв, Цэргийн төв эмнэлэгт молекул биологийн лаборатори шинээр байгуулахаар ажиллаж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.