СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-12-14

LIVE: Х.Азбаяр: 4, 17 настай хүүхдүүдийн ээжийг эмнэлгээс гарах үед нь орон гэртэй болгохоор зорьж байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
4 жилийн өмнө

Коронавирусийн халдварын улмаас эцэг, эх нь эмнэлэгт хэвтэж, тусгаарлагдсаны улмаас 600 гаруй хүүхэд асран хамгаалагчаасаа хол байна.

Энэ талаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын Гэр бүл, хүүхэд хамгааллын газрын дарга Н.Өлзийхутаг: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын Хүүхдийн эрхийг хамгаалах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх тухай албан даалгавар гарсан. Онцгой нөхцөл байдлын хүүхэд хамгааллын хариу арга хэмжээ, бэлэн байдлын төлөвлөгөөг боловсруулан ажиллаж байна. Манай газар 21 аймаг, есөн дүүргийн салбарууд маань мэргэжлийн ангиудыг тусгайлан байгуулсан.

Ковид-19 халдвараар хүүхэд өвчилсөн бол эцэг, эхийн аль нэгэнтэй тусгаарлагдсан эмчлэгдэж байна. Хэрвээ эцэг, эх халдвар авч, хүүхэд өвдөөгүй тохиолдолд хүүхдүүдийг тусад нь тусгаарлах шаардлага гарч ирж байна.

Хорио цээрийн бүсэд тусгаарлагдан ажиллаж байгаа албан хаагчид, хөл хорионд орсон тусгаарлагдсан ажилтнууд, эцэг, эх өвчилсөн гэх зэргээр гэрийн ажиглалтад 597 хүүхэд байна. Эдгээр гэр бүлд нийгэм, сэтгэл зүйн туслалцаа үйлчилгээ үзүүлж байгаа.

  • Эцэг, эх өвчилсөн хүүхэд нь хамгаалах байранд байгаа нийслэлд-2 хүүхэд
  • Сэлэнгэ аймагт 48 хүүхэд байна. Зарим хүмүүсийн хувьд хүнсний тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлага, мэдээлэл ирж байгаа. Энэ дагуу иргэдэд тусламж үзүүлж байна.

"Улаанбаатар" зочид буудалд тусгаарлагдаж байсан халдваргүй хоёр хүүхдийн 14 хоногийн тусгаарлалтын хугацаа дуусаж, гэртээ орох гэсэн боловч Баянзүрх дүүргийн 4-р хорооны ,,, байрны оршин суугчид оруулахгүй гэсэн хэрэг явдал энэ сарын 3-нд гарсан юм

Энэ талаар Чингэлтэй дүүрэг дэх Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга Х.Азбаяр: 4 болон 17 настай хүүхдүүд энэ сарын 3-ны өдөр манай түр хамгаалах байран дээр ирсэн байгаа. .

Чингэлтэй дүүргийн түр хамгаалах байранд арваннэгдүгээр сарын 11-ний өдрөөс хойш 16 хүүхэд, нэг том хүн байсан. Манай байранд байрлаж байсан дээрх хүүхдүүдийг 108 түр хамгаалах байр руу шилжүүлж, байраа сулласан. бөгөөд хүүхдүүд ая тухтай орчинд байна. Манай байрны хувьд 20 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай одоогоор 4, 17 настай хүүхдүүд байна. Энэ хоёр хүүхэд шиг дахин ийм тохиолдол гарч ирсэн үед нэмэлтээр хүүхдүүдийг хүлээж авах боломжтой.  

Дээрх хоёр хүүхдийн ээж нь эмчлэгдээд эмнэлгээс гараад ирсэн үед дээрх гэр бүлийн хувьд очих газар байхгүй гэж байгаа. Ямар ч байсан тухайн гэр бүлийг гэр оронтой болгоно. Сайн санаатай хүмүүсийн хандив, тусламж төрийн байгууллагын оролцоог нэмээд гэр оронтой болгоно хэмээн зорьж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

zochin
4 жилийн өмнө
66.181.161.87

Ger orontoi bolgoh saihan sana bna eej bol 2huuhdee saihan awaad ywchihaar hun bsan

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.