УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын гурван эрхийг зөрчиж хорьсон асуудлаар ОУПХ-оос манай улсад хэрэг үүсгэсэн талаар өнөөдөр УИХ-ын гишүүн Н.Энхболд Төрийн ордонд мэдээлэл хийлээ.
Парламентын гишүүдийн хүний эрхийн хорооны 162 дахь удаагийн хуралдаан 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр болж, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг хорьсон нь нэгд, мөрдөх ажиллагаа хууль журмын дагуу явагдаагүй, хоёрт, шүүх хурал шударга бус явагдсан, гуравт, парламентийн гишүүний халдашгүй эрхийг зөрчсөн хэмээн дүгнэжээ. Иймд хүний эрхийн дээр гурван зөрчлийг гаргасан учир ОУПХ-ноос хэрэг үүсгэсэн байна.
УИХ-ын гишүүн Н.Энхболд:
-Халдашгүй байдлын дэд хороон дээр энэ асуудлыг хэд хэдэн удаа ярьсан. Шүүх болон прокурорын байгууллагад УЕП болон СЕХ-ноос зөвшөөрөл авсан эсэх асуудлаар хүсэлт хүргүүлсэн. Манай Халдашгүй байдлын дэд хорооны хувьд УИХ-ын гишүүний эрх зөрчигдсөн гэж үзэж байгаа.
ОУПХ-ноос парламентын гишүүдийн бүрэн эрх зөрчигдөж үү, үгүй юу гэдэг дээр хэрэг нээгээд, араас нь хөөцөлддөг журамтай. УИХ-ын гишүүн сонгуульд нэр дэвшээд явж байхад шүүгч нарын шийдвэрээр хорьдог хууль манайд байхгүй ээ гэдгийг манай талаас мэдүүлсэн байгаа.
-ОУПХ өмнө нь С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэг дээр хэрэг нээж байжээ. Одоо хоёр дахь удаагаа буюу УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын хэрэг дээр хэрэг нээж байгаа юм байна. Энэ байгууллага олон улсад ямар нэр хүндтэй вэ. Манай парламентын нэр хүндэд халтай юу?
-Олон улсад нэр хүндтэй энэхүү байгууллага Монгол улсад хоёр дахь удаагаа хэрэг нээж байна. Хэргийн араас явдаг, шалгадаг учир манай улсад ирж ажиллаж таарна. Хэрэв хууль зөрчигдсөн байвал манай хууль хяналтын байгууллага, прокурорын нэр хүндэд таагүй байх нь ойлгомжтой. Хэрэг нээсэн гэдэг нь өөрөө том асуудал юм шүү дээ.
Парламентын дархлаа гишүүдээрээ дамжин хангагдаж байдаг. Халдашгүй байдлын дэд хороо хууль зөрчсөн гэж үзсэн. ОУПХ-ны шийдвэртэй ч санал нэг байна хэмээлээ.
Олон улсын парламентын холбоо нь 1889 онд байгуулагдсан. 179 улсын парламентын гишүүнчлэлтэй.
Тус хороо нь эрх нь зөрчигдсөн парламентын гишүүний эрхийг хамгаалах асуудлыг шийдвэрлүүлэх талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулах, сонсгол зохион байгуулах, шүүх хуралд ажиглагчаар оролцох, ажлын хэсэг томилон газар дээр нь ажиллуулах, дүгнэлт гаргаж эрх баригчдад шаардлага хүргүүлэх зэрэг арга хэмжээг авдаг.
ОУПХ-ны гаргасан дүгнэлт нь НҮБ, Европын холбоо зэрэг олон улсын байгууллагуудын анхааралд хүрч, Монгол улсын засаглал, шударга шүүхийн тогтолцооны талаар сөрөг үнэлэлт өгөх, улмаар эдийн засагт сөргөөр нөлөөлөхүйц арга хэмжээ авах хэмжээнд нөлөөлж болзошгүй юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Тийм байлгүй дээ энэ хууль шүүхийн гаруудыг бүүр гайхаад байсан юм
Луйварчин ялтанг хаацайлахыг дэмжихгүй.ОУПХ г ашиглаж мөггөтөй төгрөгтөй луйварчид ялаас мултлахыг дэмжихгүй
Хууль гэж байдаг юм. Хуульгүй болгож байгаа нь хүзүүгүй хүн, боловсролгүй Ерөнхийлөгч байх. Толгой муутай чам шиг малнуудаас болж хууль зөрчигддөг юм
хохь нь хүмүүсийг хэлмэгдүүлээд бсан
Ж.Эрдэнэбат чинь өөрөө 3.н сая иргэний эрхийг зөрчсөн юм биш үү тэр олон улсын байгууллагууд чинь мөнгөтэй луйварчидад арай илүү үйлчилдэг газар юм биш үү ер нь тусгаар улсын дотоод хэрэгт бүү оролц май гэж хэл манай хууль зүгээр л луйварчин авилгачидаа шийтгэж байгаа юм
Намтайгаа тэрсэлдвэл ийм л юм болдог юмдаа. Баярцогттой уулзалдаад байхаар чинь нам чинь мэдээлэл аваад ингэж байгаа юм.