СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Австралийн зүүн эрэгт цаг уурын онц ноцтой үзэгдэл тохиож байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Австралийн зүүн эргийн мянга орчим км үргэлжлэх нутаг дэвсгэрт цаг агаарын онц ноцтой үзэгдэл тохиож, ширүүн бороо, хүчтэй салхи шуурч байна. Эргийн дагуу орших Брисбэн, Гөүлд Коаст хотуудад цахилгааны шонгууд унаснаар 2,000 айл гэрэл цахилгааны эх үүсвэргүй болжээ.

Далайн давлагаа найман метр өндөр хүрч давлагаалсан бөгөөд онцгой байдлын албанд ням гарагаас хойш 700 дуудлага ирсэн байна. Үерийн усанд боогдсон арав гаруй иргэний тэн хагасыг нь аварчээ.

Цаг уур судлаачдын зүгээс Австрали улсын нутаг дэвсгэрт энэ зун Ла Нина цаг уурын урсгал нүүрлэх ба энэ нь их хэмжээний хуртунадас унаж, халуун орны хуй салхинуудыг зөгнөж байна.

Күйнслэнд, Шинэ Өмнөд Уэльс мужуудын нутаг дэвсгэр дэх олон нийтийн амралтын бүс цаг уурын онц ноцтой үзэгдэлд өртжээ. Даваа гараг гэхэд далайн эргийн амралтын газруудыг хааж, аюулгүй байдлыг хамгаалсан байна. Күйнслэнд болон Шинэ Өмнөд Уэльс мужуудын хоорондын хилийг цар тахлын үед хааж, дахин нээгээд байсан юм.

Австралийн цаг уурын товчооноос . Мягмар гарагийн орой, лхагва гарагийн өглөө ширүүн бороо, хүчтэй салхи намжина гэж цаг уур судлаачид таамаглаж байна.

Эх сурвалж: ВВС, The Guardian

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.