СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2020-12-14

Багааяа

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д. Пүрэвсүрэн
3 жилийн өмнө

Түүнийг санах даруйд яагаад ч юм нэг их ядрангуй нүд, бодлогшронгуй царай сэтгэлд буудаг. Дэлгэцэнд үлдээсэн дэндүү эгэл тэр л дүрүүд нь үзэгчдийг өөртөө татдаг юм шиг. Миний хувьд насны эрхээр бөхийсөн нуруу, нар, салхинд гандсан дээлтэйгээ гаанс зуун, өвдөглөн суугаа нь аавыг минь  санагдуулаад байдаг юм. “Өглөө” киноны марзан Шарав, “Ирж яваа цаг ” киноны Багааяа, “Нар хиртсэн жил” киноны Чулуунхүүгийн аав, “Ардын элч” киноны Гамингийн дарга, “Ард Аюуш” киноны илжигтэй хятад, “Гэрлэж амжаагүй явна” киноны гагнуурчин өвөө  гээд түүний дэлгэцэнд бүтээсэн киноны захаас дурдвал уншигч та хэний талаар өгүүлэхийг төвөггүй мэдэх биз ээ. Тийм ээ, тэр бол Лувсанбалдангийн Лувсан.

 

Алаг морь, агаарын хөлөг, ангийн үнэмлэхийн эзэн

Түүний тухай түүхийг сөхөөд хаанаас нь эхлэхээ мэдсэнгүй. Тайз дэлгэцэнд  бүтээсэн дүрүүд шигээ туулсан амьдралын түүх нь сонин хачин зүйлээр арвин хүн юм билээ, тэр. Учир нь алаг морины, агаарын хөлөгний,  ангийн  үнэмлэхний, атга шагайны, амттай хоолны, дэлгэцийн олон сайхан дүрийн эзэн нь Л.Лувсан.  Энэ бүхнийг задлаад ярьвал уртаас урт түүх сөхөх тул уншигч танд товчхон  өгүүлье.

Алаг морины эзэн болсон түүх нь 17 настайгаас эхэлжээ. Төв аймгийн Баянцогт сумын унаган хүү Лувсан хотод ирээд, “Майн нэгэн” хамтралд морин тэрэгчнээр ажилд орсон нь ийм нэр авахад хүргэсэн аж. Харин цэрэгт байхдаа  өөрийн хүсэлтээр нисэхийн сургуульд сурсан нь агаарын хөлгийн эзэн болгосон юм. Тэрээр 1939 оны Халхын голын дайнд оролцож явсан дайчин эр. Цэргээс халагдаж ирээд л дэлгэцийн дүрүүдээ “үйлдвэрлэж” эхэлж дээ. Харин юм билээ. Ангийн тухайд ярих юм байхгүй, мундаг анчин. Улсын баатар Ш.Гонгор, ардын жүжигчин Цагааны Цэгмидтэй хамт хээрээр гар хийж, хэцээр дэр хийж, улсын ангийн төлөвлөгөөг тасалж  яваагүй, тархи. Ан хийгээд зогсохгүй хаврын бэлтрэг суулилтаар долоон бэлтрэг Улсын циркэд өгч, өөрөө нэгийг нь тэжээж, том болгоод кинонд хүртэл тоглуулж байжээ. Түүнд зориулж, зохиолч Л.Ванган шүлэг хүртэл зохиож өгч байжээ. Тэр нь,

Дараа дараагаар буудсаныг яана

Дайралдсан гөрөөсний олныг яана

Энэ театрын ажлыг яана

Энэбишийн хүүхдийн /Лувсангийн гэргий/ олныг яана

За тэгээд гэртээ бол инженер, слесарь гээд хийхгүй ажил үгүй. Ер нь тэрээр зүгээр сууна гэж байдаггүй, адтай хүн  байсныг энэ олон “мэргэжил” нь харуулна.

 

Хэндээ ч нэг л зангаараа

Хээгүй гүдэсхэн аав минь

Түүнийг амьдрал дээрээ дуу цөөтэй хүн байсан даа гэж бодсон минь зөрсөнгүй. Ангийн тухай ярихаас бусад үед нэг их сул үг унагаад байдаггүй хүн байжээ. “Биднийг загнана гэж ер байдаггүй. Ууртай байх үе нь андашгүй. Харцаар нь мэдэгдэнэ” гэж  охин Л.Буянхишиг ярьсан нь үүнийг батална. Хэндээ ч нэг л зангаараа

Хээгүй гүдэсхэн аав минь

Далдхан нуусан хайрандаа

Дандаа өлгийтэй өсгөлөө дөө

Үггүй зэмлэсэн харцнаас нь

Үнэний ухаарлыг оллуу даа  

гэдэг дуу яг л аавыг минь хэлээд байгаа юм шиг санагддаг гэж тэрээр дурсч байсан. Нээрээ л үг бүр нь Л.Лувсангийн зан аашийг хэлсэн юм шиг. Гэхдээ шаггүй хошин зантай хүн байсныг ойр дотнынхон нь ярьдаг юм билээ. Жүжигчин С.Дамдин Лууяа хоёр /Лувсанг найз нар нь ингэж хүндэтгэж дууддаг байв/ багш шавийн барилдлагатай ч ангийн хувьд анд найзууд явжээ. С.Дамдин түүнийг дурсахдаа, ардын жүжигчин, төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Б.Дамдинсүрэн,  Лууяа бид гурав тарваганд мөн ч их явсан даа. Хоёр хөгшин хөдөө очоод л отго аваад, цай чанаж хоол хийнэ. Би тарваганд гүйнэ. Орой нь хоолныхоо дараа аяга юм ууна. .

 

Театрын залуу жүжигчдийг “хүн болгосон” хүн

. Учир нь хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Ц.Гантөмөр, Г.Мягмарнаран, гавьяат жүжигчин Л.Нямсүрэн агсан, жүжигчин С.Дамдин зэрэг өнөө цагийн “хууччуул” чухамдаа Лувсан багшийнхаа гарын хоолыг идэж, үнэтэй сургаалыг нь сонсч явжээ. Гавьяат жүжигчин Л.Нямсүрэн агсан бол Лууяагийн гарын шавь. “Тэрээр тэтгэвэрт гарахдаа олон жил ард нь сууж дүрээ боловсруулсан ширээ, нүүр будагтай толио Л.Нямсүрэнд шилжүүлэн өгчихөөд доголон нулимстай биднийгээ орхиод явж билээ” хэмээн гавьяат жүжигчин Б.Тунгалаг дурссан. Л.Лувсан дэлгэцийн дүрээс гадна дэлхийн сонгодог дүрүүдийг ч гайхалтай сайн бүтээж байсан юм. Тухайлбал, Шекспирийн Дож ноён, “Лир ван”-ы Том лам зэрэг дүрээс гадна гадаад дотоодын 100-аад жүжигт гол болон туслах дүрүүдийг амилуулжээ. Тэр дундаас “Интоорын цэцэрлэг” жүжгийн Фирс гэдэг зарцын дүр түүний өөрийнх нь дотоод сэтгэлийг харуулсан юм шиг. Энэ тухай ардын жүжигчин Г.Мягмарнаран дурсахдаа, тэр өвгөнийг би маш их өрөвдөж, хэдэн өдөр сэтгэлээс гарахгүй шаналж явсан юм даг” гэжээ. Тэр жүжигт эзэндээ бүх насаараа зарцлагдаж, хамгийн сүүлд эзэн нь байшингаа зараад явахдаа, зарцаа дотор нь мартаад, хаалгаа модоор хадчихдаг. Зарц сүүлчийн мөчид ч гэсэн эзнийхээ төлөө, түүнд дулаан цамц  авч өгөх гэж байгаад ийнхүү хуучин байшин шигээ эзэндээ хаягддаг. Тэгсэн мөртлөө “дулаан хувцсаа аваад явахгүй, замдаа даарах вий дээ. Хөөрхий нялхаараа юм шүү дээ” гэж өөрийгөө умартан, эзнийхээ төлөө шаналсаар үлддэг хэсэг бол ямар ч хүний сэтгэлийн утсыг хөндөнө.

 

Кино урлагт мөнхөрсөн аав, хүү, бэр гурав

Л.Лувсангийн уран бүтээлийн амжилтанд түүний гэргий Д.Энэбишийн нөлөө их бий. Тиймээс охин Л.Буянхишигтэй уулзахад, сайхан ээжийн минь тухай заавал оруулаарай гэж  захисан юм. гэсэн юм. Д.Энэбиш сайхан ижий явсны баталгаа бол арван хүүхдийнх нь амьдрал. Арван хүүхдийнх нь амьдралыг арван хуруу тэгш  гэдэг үгээр жишиж болмоор санагдсан. Таван охины дөрөв нь багш. Нэг охин нь ятга хөгжимчин мэргэжилтэй, Буриад улсын гавьяат жүжигчин. Одоо ОХУ-ын Чита мужийн театрт нөхөртэйгээ гэрээгээр ажилладаг аж. Харин таван хүү нь таван өөр мэргэжилтэй. Аавын амин эрдэнэ том хүү Л.Ядамсүрэн нь Тагнуулын ерөнхий газарт олон жил ажилласан хурандаа. Түүний дүү Л.Лхамсүрэн нь эрүү нүүрний их эмч, Л.Бямбасүрэн нь уул уурхайн мэргэжилтэн, Л.Пүрэвсүрэн нь нягтлан бодогч мэргэжилтэй. Арван хүүхдээс аавынхаа мэргэжлийг өвлөсөн хүү Л.Нямсүрэнг “Тань руу нүүж явна” киноны мотоцикльтэй явж байгаад осолддог залуугийн дүрд тоглосноор нь уншигчид таних биз ээ. Тэрээр “Намар нахиалсан мод”, “Цэрэг эрсийн жирийн өдрүүд” зэрэг олон кино, жүжигт тоглож дүрээ мөнхөлсөн нэгэн. Тэрээр цэл залуугаараа  хорвоог орхисон ч сайн эцгийн шийрийг хатааж явсан хүү. Түүний бүтээсэн болон бүтээх байсан гавьяаных нь талаар яривал өөр нэгэн “Мартахгүй” булангийн зайг өгөх хэрэгтэй болох биз. . Эцэг хүүгийн холбоотой алдартай гурван жүжигчин маань “Даль хагдрах цагаар” кинонд хамтдаа тоглосон нь тэр болгон хүн тохиогоод байхгүй хувь заяа биз ээ. Ингээд ярьвал Л.Лувсан гуайн үр хүүхдүүдээр бахархаад дуусамгүй түүх үргэлжилнэ. Санаа сайтын заяа сайн гэдэг л энэ болов уу.

Л.Лувсан  “Гэм нь урдаа гэмшил нь хойноо” гэдэг кинонд тоглосныхоо дараахан гавьяат жүжигчин цол хүртжээ.  Охин Л.Буянхишиг нь тэр тухай дурсахдаа, анх дүүтэйгээ тэр киног театрт үзэж байгаад, буханд мөргүүлдэг хэсгийг нь хараад аавыг бух мөргөөд аллаа шүү дээ” гэж уйлж, аавдаа загнуулж байлаа. “. Арван хүүхдээс нь амины ганц хүүхэд нь том хүү Л.Ядамсүрэнгээ төрөхөд нь Лууяа  хөл газар хүрэхгүй баярласан гэдэг. Ямар сайндаа л төрийн шагналт хөгжмийн зохиолч С.Гончигсумлаа мэндийг нь асуутал өмнөөс нь “хүү, хүү” гэж хэлсэн гэдэг. Арга ч үгүй юм. Тавын таван охинтой хүн хүүтэй болно гэдэг хамгийн том  баяр баясал. Лууяаг “Ирж яваа цаг” кинонд тоглож байх үед Л.Буянхишигийнх нь том охин нярайлсан учир шинэ төрсөн охинд нь киноны гол дүр болох Маралмаагийн нэрийг өгч байжээ.

 

Гавьяат жүжигчин Лулсанбалдангийн Лувсангийн амьдралын замналыг эргэн дурсахад ийм байна. Ардын жүжигчин Ч.Долгорсүрэнг Монголын кино урлагт мөнхөрсөн ээж хэмээн зүрх гарган нэрлэж байсан бол энэ удаа Л.Лувсанг аав нь гэж нэрлэхэд буруудахгүй мэт санагдлаа. Яагаад гэвэл түүний дэлгэцэнд бүтээсэн эерэг сөрөг олон  дүрээс бидний сэтгэлд хамгийн тод үлдсэн нь эгэл монгол эцэг хүний дүрүүд байдаг шүү дээ. Тайз, дэлгэцэнд тэр л сайхан дүрүүдээрээ мөнхөрсөн Л.Лувсанг бид хэзээ ч мартахгүй.2010 он

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Ганбаатар
3 жилийн өмнө
66.181.161.37

"Ирж яваа цаг" киноны төгсгөлд Маралаа би одоохон гээд гүйхэд л тэр Багааяаагийн дүр хөгжим хоёр ч жинхэнэ огшооно шүү дээ. Алтан үеийн кинонууд яагаад одоо болтол үзэгчидээр дүүрэн байдаг нь ердөө энэ Энийг одооны залуус нэг л ойлгож өгөхгүй яваад байгаам даа

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.