СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

IPhone-ы үйлдвэрийн ажилчид цалингаа бүрэн тавихыг шаардан, үймээн гаргажээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Энэтхэг улсын Карнатака мужийн нийслэл Бангалор хотын ойролцоо тайваньчуудын эзэмшдэг iPhone гар утасны үйлдвэрийн ажилчид олон сарын турш ажлын хөлсөө гүйцэд авч чадаагүй тул эсэргүүцэл үзүүлжээ. Цалин хөлсгүй удаан ажилласан үйлдвэрийн ажилчдыг эсэргүүцэл зарлаж, үйлдвэрийн эд хөрөнгийг эвдэж сүйдэлсний дараа Энэтхэгийн цагдаа нар зуу гаруй ажилчныг баривчлан саатуулсан байна.

Бослого гарсан газрын хяналтын камерын дүрс бичлэгээс харахад уурлаж бухимдсан ажилтнууд үйлдвэрийн гэрэл, шилэн хаалтуудыг хагалж, машин галдан шатаажээ. .

Тэгвэл Вистрон Инфокомм үйлдвэрийн зүгээс орон нутгийн хөдөлмөрийн хуулийн дагуу асуудлыг шийдвэрлэхээ мэдэгджээ. Түүнчлэн үймээн самуун өдөөсөн хүмүүс гаднаас ирсэн үл таних этгээдүүд байсан ба тодорхойгүй зорилгоор үйлдвэрийг барилга руу дайрч, гарз хохирол учруулсан хэмээн мэдээлжээ. Үйлдвэр аль болох түргэн хугацаанд үйл ажиллагаагаа эргэн сэргээнэ хэмээн амласан байна.

Бангалор хот нь Энэтхэгийн технологи, аж үйлдвэрийн төв юм. . Тэд гүйцэтгэх албан тушаалтнуудын эсрэг уур бухимдлаа гаргаж, тавилга эд зүйлсийг эвдэн, шилэн хавтангуудыг хагалжээ.

Орон нутгийн эрх баригчид иргэдийнхээ эрх ашгийг хамгаалахын тулд асуудлыг нухацтайгаар авч үзнэ гэдгээ мэдэгдэв. Тус үйлдвэр нь 15,000 орчим ажилтантай байна. Одоогоор Apple компани уг хэрэгтэй холбоотой мэдээлэл өгөөгүй байна.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.