Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт өнөөдрөөс шилжилж байгаа билээ. Тээврийн хэрэгсэл өнөөдрөөс хэвийн явж эхлэх бөгөөд дугаарын хязгаарлалт хэвийн үргэлжилнэ гэдгийг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ. Өөрөөр хэлбэл, ажлын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчилж, амралтын өдөр үйлчлэхгүй байх шийдвэр хэвээрээ байгаа юм.
Зарим иргэдийг замын цагдаа зогсоон тэгш, сондгойгоор явж байгаа хэмээсэн байна энэ талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Э.Энхболд "Нийслэлд замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн дугаарын хязгаарлалт хэвийн үргэлжилнэ. Өөрчлөлт орохгүй. Ажлын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчилнэ, амралтын өдрүүдэд үйлчлэхгүй. Тэгш, содгойгоор үйлчлэхгүй” гэсэн юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.