Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэсэн асуудлуудыг Ерөнхий сайд болон бусад салбарын сайд нар танилцууллаа.
Энэ оны 12 сараас ирэх оны 7-р сарын нэгэн хүртэлх бүх айл өрх болон нэр дурдсан 9 салбараас бусад ААНБ-ын тог, цахилгаан, дулааны зардлыг төрөөс даахаар болсон. Энэ төлбөрийг "Эрдэнэт үйлдвэр хариуцна" гэж Ерөнхий сайд мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, дээрх төлбөр болох 650 тэрбум төгрөгийг Эрдэнэт үйлдвэрээс гаргуулж холбогдох байгууллагууд руу шилжүүлэх юм.
-Эрдэнэт үйлдвэрийн талаар янз бүрийн юм ярьж байна. Идсэн уусан гээд. Энэ бүхнийг шалгаж байгаа юу?
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ: Эрдэнэт үйлдвэртэй холбоотой худал үнэн янз бүрийн асуудал тарааж байна. Энэ хүмүүст хандаж хэлэхэд та бүхний санаа бүтэхгүй. Та бүхний эсрэг Засгийн газар хөдөлж болно шүү. Халдвар хумигдаад эхлэхээр би та бүхэнд нээлттэй мэдээлэл өгнө.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Эрдэнэт, Багануур, Бор-Өндөр, Салхит, Асгат гэх мэт олон орд газраа бид алдсан байсан. Төр эргүүлж авч эхэлж байна. Нэлээдгүй ажил хийгдэж байна. Маш том тэмцэл хийж байж авч байна. Төрийг хохироосон хэн ч бай хариуцлага хүлээх ёстой. Б.Ундармаатай холбоотой асуудал ярьж байна. Хэн ч байсан эргүүлж төлнө. Хууль хүчний байгууллага нь шалгаж байгаа юм билээ. Шийдвэр нь гараг. Надад шүүх прокурортой шууд холбогдох эрх байдаггүй. Бие даасан байгууллага. Монголын төрөөс хулгай хийсэн хэн ч бай авсан зүйлээ төлөх ёстой.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Эрдэнэт үйлдвэрээс 2019 онд 963 тэрбум төгрөгийн татвар авсан. 2020 онд нэг их наяд давсан татвар төвлөрүүлнэ. Бид энэ үйлдвэрийг улсдаа авсны үр шим.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
oyun erdene saidaa ta buhnii esreg zasgiin gazar hudulj bolno shuu gesen chini yu gesen ug ve dai
улс баян бол иргэн баян
Hodoodoor ni shiideh durtai...
ene mal jiriin irgediin esreg toriig hodolgomo geed bgaa yum bish uu ta nar duugaa bai bi medej bna geh geed bna
Чамд ер нь таалагддаг юм байна уу
Эрдэнэтийн муу муухайг илчилсэний төлөө ЗГазар хөдлөн гэж энэ поп нөхөр юугаа яриад тэнэгтээд байгаа юм бэ Одоо тэгээд та бүгдээс айгаад чимээгүй дүлий дүмбэ өргөөд байхнл дээ Энэ поп нөхөр коммунист дэглэмээ тогтоох гэжуу тийм юм хэзээч байхгүй шүү төлгөн коммунистаа!!!!
Үнэн үнэн Одоо Оюу толгойгоо сайн бод!
СҮРДҮҮЛЭЭД БАЙГАА ЮМУУ ХАЙШАА ЮМ!!! СОДБААТАР, СУМЪЯАБАЗАР, НЯМБААТАР ГУРВЫН ЧИНЬ ТӨЛӨӨ ИРЭХ СОНГУУЛИАР ТА НАРЫН ЭСРЭГ БАЙХ БОЛНО!!! 14 НАСТАЙ "ХҮҮХЭДТЭЙ" БЭЛГИЙН ХАРЬЦААНД ОРОХ ТУХАЙ ХУУЛИА ХҮЧИНГҮЙ БОЛГОХЫГ ШААРДАЖ БАЙНА ИЧДЭГГҮЙ ШИВШИГНҮҮДЭЭ!!!
Заналхийлэл юмуу? Чимээгүй байхгүй бол ална шүү л гээд байгаа билүү сйадууд бүгд.
Түүхээ музейн ховор үзмэртэй нь зарж сайд болсон соёлын сайд, дуугарвал 80 саяар торгоно эсвэл 5 жил гянданд хатаана гэсэн Хуулийн сайдтай, корантин зохион байгуулчих чадвар мэдлэггүй шадар сайдтай, дээр нь эрдэнэтийг эзэмшчих гэсэн Оюунэрдэнэтэй хосгүй засаг бүрдсэн байна шүү!
ШИЛЭН ЦОГОО ХУУРАМЧ ШИЛЭН ДАНСНЫ ХУУЛГА ХИЙН ТАРААГААД БАЙСАН ЮМ АА ДАА. УХААН НЬ ШАНТААЖЛАХ ГЭЭД ТЭГЭЖ ОЙЛГОХ УУ.
Сахал Эрдэнэбилэг нарын эсрэг хөдлөөд дийлэх үү