СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2020-12-13

Г.Дөлгөөн: 33.9 мянган зээлдэгчийн ипотекийн зээлийг шийдвэрлэсэн

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Монгол Улсын засгийн газар өнөөдөр (2020.12.13) ээлжит бусаар хуралдан, цар тахлын үед ард иргэд, аж ахуйн нэгжийг дэмжих зарим арга хэмжээг авсан талаар яг одоо танилцуулж байна.

Энэ үеэр Монгол банкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн Ипотекийн зээлийн асуудлаар дараах товч мэдээллийг өглөө.

Тэрбээр "Нэг сарын хугацааны хөл хориотой холбоотойтойгоор Төв банк хэд хэдэн шийдвэр гаргасан. Тэр дундаа Ипотекийн зээлийн эх үүсвэрт оролцдог Монголбанк, Сангийн яам, арилжааны банкнуудын төлөөллүүд холбогдох шийдвэрүүдээ гарган, Ипотекийн зээлийн асуудлыг шийдвэрлэж байна.

. Үүнээс 33.9 мянган зээлдэгчийн 1.9 их наяд төгрөгийн зээлүүдийг шийдсэн. Татгалзсан зээл нэг ч байхгүй, бусад зээлүүд нь судалгааны хэмжээнд явж байгаа. Хариу гараад явна" гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.