Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн тархалтын талаар ээлжит мэдээлэл хийлээ. ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл:
Европ, Африкийн орнуудад халдвар өссөөр байна. БНСУ-ын хувьд өнгөрсөн бямба гарагт хамгийн олон тохиолдол буюу 950 тохиолдол бүртгэгдсэн. Тэдний гурав нь нэг хотын сүмийн үйл ажиллагаанд оролцжээ. Тэд амны хаалт зүүлгүй дуулж, амттан хуваан идсэнээс нийт 32 хүн өвчилжээ.
Манай улсын хувьд маргаашнаас 34 байгууллагын үйл ажиллагаа эхэлнэ. Үйл ажиллагаа нь эхлэх олон байгууллага анхаарлаа сулруулж болохгүй гэдгийг сануулж байна.
Иймд ард иргэд ажлын байрандаа хүртэл амны хаалт зүүж, хүн хоорондын зайг баримтлах хэрэгтэй. Өнөө үед гурван талт буюу төр засаг, ААН, иргэд хамтран заавар зөвлөгөөгөө дагах хэрэгтэй. Манай оронд хэд хэдэн багц халдвар гарсан гэдгийг санах хэрэгтэй. Дэлхийн нэг л хүн халдвар авсан байх нь бусад бүх хүнд аюултай.