СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2020-12-13

LIVE: Цэргийн төв эмнэлгийн нэг сувилагчаас халдвар илэрлээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Эрүүл мэндийн яамнаас Covid-19 халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит мэдээлэл /2020.12.13/ хийж байна. Өчигдөр нийт  14987 хүнд шинжилгээ хийсэн. Үүнээс,  нэг  хүнд Covid-19 илэрсэн талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцуулж байна. Батлагдсан нэг тохиолдол Цэргийн төв эмнэлэгт ажиллаж байсан сувилагчаас илэрчээ.

Улаанбаатар хот,Сэлэнгэ, Дорноговь, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Говьсүмбэр, Архангай аймгуудад сүүлийн 24 цаг халдвар нэмж бүртгэгдээгүй.

Улсын хэмжээнд дотоодын халдвар 454 байна. Халдвар авсан нь батлагдсан 514 хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс биеийн байдал маш хүнд нэг иргэн байна. 

.

Гашуун Сухайт боомтод халдвар илрүүлэх шинжилгээ хийхэд бүгд эерэг гарчээ. 2500 гаруй эрүүл мэндийн ажилтан улс даяар халдвар эсэргүүцэх арга хэмжээ авч ажиллаж байна.

  • Улаанбаатар-138
  • Сэлэнгэ-208
  • Дорноговь-31
  • Дархан-Уул-45
  • Орхон-25
  • Сэлэнгэ-208
  • Говьсүмбэр-4
  • Архангай-3
Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.