СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2020-12-13

Ерөнхий сайд олон нийтэд хандан мэдээлэл хийнэ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Засгийн газар өнөөдөр (2020.12.13) ээлжит бусаар хуралдана.

Хурал 12:00 цагаас болох ба дараа нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх олон нийтэд хандаж мэдээлэл өгөх юм байна. 

Засгийн газрын өмнөх хуралдаан буюу энэ лхагва гаригт болсон хуралдаанаас нийслэл, Архангай, Сэлэнгэ аймагт Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 2020 оны арванхоёрдугаар сарын 14-нөөс бууруулж, Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлэх шийдвэр гаргасан. 

Ингэхдээ төрийн болон бусад байгууллага, аж ахуйн нэгжийн ажиллах горим, иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах хүрээг тогтоон, халдвар хамгаалал, хөл хорионы дэглэмийг чанд мөрдүүлж ажиллахыг бүх шатны Онцгой комисст үүрэг болгосон билээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.