Өчигдөр Амгалан өртөөний талбай дээр хяналт хийдэг гаалийн байцаагч, түүний хүүгээс коронавирус илэрсэн. Тэдний ойрын хавьтал 50 хүн, дам хавьтал 100 хүнийг тусгаарласан ба нийслэлийн гаалийн газрын 150 хүнийг шинжилгээнд хамруулж байна. Одоогоор зуу гаруй хүний шинжилгээний хариу гарсан бөгөөд коронавирус илрээгүй. Өөрөөр хэлбэл голомтын цар хүрээг тогтоосон.
Улаанбаатар хот бол коронавирусийн голомт болоод байгаа. Уг вирус агаар дуслын замаар халдаж байгаа учир өргөжүүлсэн хяналт тандалтыг үргэлжлүүлэн хийнэ. Тандалтаар эрсдэлтэй газруудаас вирус илрэх нь цар тахлын жам юм. Батлагдсан тохиолдол хавьтлаа хэлэхгүй байх, хавьтлын хавьтал гэх зэргээр өөр өөр голомтууд илэрдэг. Тиймээс ард иргэд амар тайван байхыг ЭМЯ-аас уриалж байна.
Түүнчлэн ХӨСҮТ-ийг бүхэлд нь тусгаарлаагүй. Эмч сувилагч нар өвдсөн асуудал гарсан нь дэлхийн нийтэд гарч байгаа явдал гэдгийг ЭМЯ-ны ээлжит мэдээллээр танилцууллаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.