СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2020-12-12

М.Энхчимэг: Хөл хорионы өдрүүдийг ашиглаж 35 кг илүүдэл жингээ хасч чадлаа

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
3 жилийн өмнө

Энэ бүсгүйг М.Энхчимэг гэдэг. Жүжигчин мэргэжилтэй. Түүний тоглосон зарим киног одоо ч үзэгчид маань санаж байгаа байх.

Тэрээр багаасаа махлаг охин байсан ч хүүхэд гаргасны дараа огцом жин нэмж 103 кг хүртлээ таргалсан аж. Өнгөрсөн хугацаанд турах бүхий л аргаар оролдож байсан ч ихэвчлэн дундаас нь шантарч хаях, зарим үед огцом турсан ч буцаад огцом жин нэмэх зэргээр монгол бүсгүйчүүдийн нэгэн адил "давааг давж" явсан. 

Харин хөл хорио тогтоосон нэг сар шахмын хугацаанд тэрбээр 35 кг илүүдэл жингээ хасаж чадсан байна. Түүний амжилтыг өдөр бүр шахуу "ажиглаж" байсан фэйсбүүк найзын хувиар онлайн ярилцлага хийх санал тавьсан юм. Тэрээр дуртайяа хүлээн авсан билээ.

-Сайн байна уу. Таны жингээ хасч буй зураг, бичлэгийг харсан олон хүн магтаж урамшуулж байгаа анзаарагдсан. Анх хэзээнээс жин нэмж эхэлсэн бэ? Ер нь багын мяраалаг хүүхэд байсан уу?

-Баярлалаа. Миний хувийн амжилт хэдий ч бусад урам зориг өгөх болов уу гэх үүднээс тантай ярилцахдаа дуртай байна. Би багын мяраалагдуу хүүхэд байсан. Гэхдээ тийм их биш. Заримдаа хичээвэл мэдээж огцом жингээ хаячихдаг ч эргээд огцом нэмэх зэргээр хэлбэлзээд л байдаг байлаа. Харин хүүгээ төрүүлснийхээ дараа 103 кг жинтэй болсон. Янз бүрээр оролдоод огт турж чадахгүй байсан. Хөл хорио тогтоосон өдрүүдэд жин хасах боломжуудыг тууштай судалж эхэлсэн л дээ. Энэ бол алтан боломж. Яагаад гэвэл хүссэн ч хүсээгүй ч гадуур хооллохгүй. Зөвхөн гэртээ, бас өөрийн хүслээр байх өдрүүд гэж би харсан. Ингээд хооллолтоос эхэлье гэж шийдсэн. Яг өөртөө тохирсон хоол хийж идээд, тодорхой хэмжээгээр дасгал хөдөлгөөн хийж эхэлсэн. 

-Дасгал хөдөлгөөнөөс эхэлье. Ямар дасгал хийсэн бэ. Танай гэрт гүйлтийн зам мэдээж байсан байх?

-Байгаа л даа. Хэт их таргалалттай, жин ихтэй болохоор гүйлтийн зам дээр гүйнэ барина гэсэн ойлголт мэдээж байхгүй. Удаан алхдаг байсан. Сүүлдээ жин хаяад эхлэхээр урамшаад өөрийнхөө дуртай бүжиг, аэробекээр хичээллээд эхэлсэн. 

Мэдээж айл бүрт элдэв янзын фитнессийн тоног төхөөрөмж байхгүй нь ойлгомжтой. Иймд өөрийнхөө дуртай төрлөө сонгоод хийвэл дээр. Өөрөө дуртай болохоор урамшаад улам их хийх хүсэл ч төрдөг. Мэдээж энэ дунд шантрах бэрхшээх, ингэтлээ таргалсандаа гутрах гээд янз бүрийн сэтгэл хөдлөл гардаг. Гэхдээ жин хасаад эхлэх мөчид энэ бэрхшээл баяр хөөрөөр солигддог. Урдаа тавьсан зорилгодоо хүрэхийн тулд цааш явахаас өөр сонголтгүй болдог.

-Түрүүн та хамгийн чухал нь хоололт гэж хэллээ. Хөл хорионы өдрүүдэд хоолоо зохицуулах боломжоос турах шийдвэр эхэлсэн үү?

-Яг тийм. Хаашдаа гарч, орж болохгүй, гадуур хооллож зугаацах боломжгүй үед өөртөө цаг зарцуулъя, хамгийн гол нь эрүүл хооллоё гэж шийдсэн. Дасгал хөдөлгөөн+хоололт хоёр зэрэгцэж байж л амжилтад хүрэх юм билээ. Тэнцвэртэй хоол буюу 6-18-аар хооллосон. 

Энэ нь өглөөний 9 цагаас өдрийн 15 цаг хүртэл хүссэнээрээ хоол идэж болно. Мэдээж нүүрс ус, ислэг, илчлэг бүгдийг нь тодорхой хэмжээгээр авдаг. Харин 15 цагаас хойш мацаг барина. 

Үүнээс гадна хөл хорионы өдрүүдэд хүмүүс таргалж байгаагаа илэрхийлсэн зургууд ихээр оруулж байгаа харагдсан. Стори нээх болгонд гоё гоё хоолны зургууд ихээр постолж байсан. Үүнийг хараад нэг ч гэсэн хүнд өөрийнхөө туршлагаас хуваалцъя, урам зориг өгье гэх үүднээс таны асуултад дуртайяа хариулахаар шийдсэн. Мөн энэ бичлэгээ ч хийсэн. 

Манай монголчуудын дийлэнх нь илүүдэл жинтэй буруу хоолодог улс. Гэр бүлээрээ хамт байгаа, гэрээсээ гарч орохгүй байгаа энэ үед бид бухимдаж суухаар эрүүл байцгааж, илүүдэл жингээ хасах бүрэн боломжтой гэдгийг би өөрийн биеэр мэдэрсэн. Та бүхэн ч гэсэн хичээгээд үзэхэд заавал амжилтад хүрнэ.

-Одоо та яг хэдэн кг хасаад байна?

-Намайг ингээд хичээгээд эхлэхээр гэр бүлийн хүн маань ч дэмжээд, бид бүгд зөв хооллож гэрээрээ дасгал хийх цаг гаргаад эхэлсэн. Би 35 кг, нөхөр 12 кг, тэр ч бүү хэл хүү маань 7 кг хассан. Энэ бол цэвэр илүүдэл жин байсан. Хөл хорионы хэцүү үеийг миний хувьд боломж болгож чадсан. Цаашид хэвийн амьдралдаа орсон ч энэ хэмнэлээ алдахгүй байж чадах "дасан зохицолтой" болсон гэж бодож байна. 

-Танд баярлалаа. Амжилт хүсье.

-Баярлалаа.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (15)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
66.181.184.219

Баяр хүргэе. Чи чадлаа. Одоо бусдад сайн түгээ.

зочин
3 жилийн өмнө
64.119.16.100

Сайн бна турах гэж их хичээсэн бна цаашдаа жингээ барих гэж бур их хичээгээрэй нэг алдвал огцом нэмэгдэх аюултай тухайн хунээс их шалтгаалана биеээ дасга . Амьжилт

Зочин
3 жилийн өмнө
64.119.23.127

ямар мундаг бүсгүй вэ Алтан боломж гоё санагдлаа

Budmal
3 жилийн өмнө
103.212.118.155

Budmal hiimel durs

Зочин
3 жилийн өмнө
202.55.188.97

mudag shuu amjilt

Дэлхийгээс зайл
3 жилийн өмнө
64.119.21.4

Энэ эргүү юмнууд атаархаад үхчих гээд бдаг юм уу будмал нтр чамд энэ хүн будмал байна уу буддаггүй бнау ямар хамаатай юм өөрийг чинь харах юмсан утасны цаанаас олон юм хуцдаг арчаагүй, халтайcан юм байгаа даа BUDMAL gesen nertei mal aa

Munguntuya munguu
3 жилийн өмнө
202.55.188.100

Баяр хүргэе

Зочин
3 жилийн өмнө
124.158.68.95

Яаж турсанаа бичээч хоол нь яаг юм бэ

Энхээ
3 жилийн өмнө
192.82.72.159

Өөрийгөө гэр бүлээ аварч байгаа дайчин тэвчээртэй бүсгүй чамд баяр хүргэe.

Surnee
3 жилийн өмнө
103.26.194.32

Ymar mundag uym ve

Зочин
3 жилийн өмнө
202.55.188.93

Ямар мундаг юм яаж ингэж их жин хасаваа түүнийгээ хуваалцнуу

Зочин
3 жилийн өмнө
64.119.25.65

Bayar hvrgie chi shv amjilt aja aja

Зочин
3 жилийн өмнө
66.181.161.81

Ямар мундаг юм бэ

Зочин
3 жилийн өмнө
66.181.184.45

Mundag

Зочин
3 жилийн өмнө
212.126.47.218

Gahai shig idehee bolihoor uuruu turna shde durakuda, yugaara mundag baigaa yumbe, butsaad gahai bolood bn gesen baigaa bizde, turah neg hereg tuuniigee barih ni hamgiin chuhal bizdee. udahgui butsaad 100 kg nemsen bna geed bichvel gaihah yum alga. haha

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.