СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2020-12-12

ЭМЯ: Монгол улсад коронавирусийн нийт 906 тохиолдол бүртгэгдлээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Монгол улсын хэмжээнд өнөөдөр өглөөний 11 цагийн байдлаар коронавирусийн халдварын найман тохиолдол шинээр илэрч, нийт 906 батлагдсан тохиолдолтой боллоо. Нийт 513 хүн эмчлэгдэж байгаагийн нэг хүний бие маш хүнд байна. Өнөөдөр нэмж бүртгэгдсэн тоо өмнөх өдрийнхөөс зургаан тохиолдлоор бага байгаа юм.

Хуурай ханиалгах, хамар битүүрэх, нусгайрах, ядрах сульдах, толгой өвдөх, үнэр амтны мэдрэмжээ алдах зэрэг амьсгалын замын бусад халдвартай ижил эмнэлзүйн шинж тэмдэг илэрч байна. . Улаанбаатар хотод халдвар тээгчийн ойрын хавьтлын мянга гаруй хүнийг тандан шинжилж байгаагийн 800 гаруй хүний халдварын нууц үе дууссан.

АНУ-ын өвчин судлалын судлаачдын тогтоосноор коронавирус гадаргуу дээр хоёр цагаас таван өдөр хүртэл байдаг. Металл гадаргуу дээр хамгийн их буюу хаалганы бариул, цаас, шил шаазан дээр таван өдөр байдаг бол зэс, хөнгөн цагаан эдлэл дээр хамгийн бага буюу 4-8 цаг байдаг.

ЭМЯ-ын зүгээс хоёр хоногийн дараа хатуу хөл хорионы дэглэмийг сулруулах учир ард иргэдийг сонор сэрэмжтэй, эрүүл мэндийн нарийн дэглэмийг баримталж өөрийгөө хамгаалахыг уриаллаа. Ариун цэврийн дэглэмээс гадна агааржуулалтаа сайн хийж, хүний бөөгнөрлийг үүсгэлгүй хүн бүр 1-2 метрийн зайд байрлах тэмдэглэгээг хийх, албан газрууд ээлжийн горимд шилжих, бүх ажилчдын 2/3-ыг гэрээс ажлаа хийх нөхцөл боломжоор хангах шаардлагатай. Мөн албан хаагчдыг богино цагаар ажиллуулах хэрэгтэй. Өглөө бүр ажилтан албан хаагчид, үйлчлүүлэгчдийн халууныг хэмжиж, ханиалгах найтаах зэрэг өвчний шинж тэмдэг илэрвэл гэрт нь буцаахыг зөвлөж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.