АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн 11 дүгээр сард болсон Ерөнхийлөгчийн сонгуульд урьдчилсан дүнгээр ялагдал хүлээсэн боловч саналын хуудсыг луйвардсан гэж үзсэн. Тэрээр АНУ-ын Дээд шатны шүүхэд саналын савлагаатай, сонгуулийн дүнг шийдвэрлэхэд чухал нөлөө үзүүлсэн дөрвөн ч мужид зарга үүсгээд байсан юм.
Тэгвэл Ерөнхийлөгчийн үүсгэсэн заргыг ор үндэслэлгүй, баримт нотолгоогүй гэж үзсэн тул АНУ-ын Дээд шатны шүүх хүлээж авахаас татгалзлаа. Энэ долоо хоногт Техас мужид үүсгэсэн заргыг буцаагаад байсан бол долоо хоногийн сүүлээр Жеоржиа, Мичиган, Пенсильвани, Висконсин мужуудын санал хураалтын дүнг эсэргүүцсэн заргыг ийнхүү буцаасан юм. Дээрх дөрвөн мужид Ардчилсан намын нэр дэвшигч Жо Байден ялалт байгуулсан билээ.
Заргыг 18 мужийн ерөнхий прокурор, Конгресс дэх Бүгд найрамдах намын 106 гишүүн дэмжжээ. Гэсэн ч шүүгчид заргыг ор үндэслэлгүй гэж үзэн, Жо Байден хууль зөрчилгүй хууль ёсны дагуу ялалт байгуулсан гэдгийг бататган харууллаа.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.