СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2020-12-12

“НЭГ ӨРХ-НЭГ ИРГЭН” ШИНЖИЛГЭЭНД 72,747 ИРГЭН ХАМРАГДЖЭЭ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
3 жилийн өмнө

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс, Нийслэлийн онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу коронавируст (ковид-19) халдварыг тандах, илрүүлэх шинжилгээнд нийслэлийн иргэдийг хамруулах ажлыг 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд 41 шинжилгээний цэгт зохион байгууллаа.

Тус шинжилгээнд нийслэлийн нийт өрхөөс 70000 өрх буюу 15 хувийг хамруулахаар зорьж ажилласан.

Хамрагдвал зохих иргэдийг сонгохдоо тухайн дүүрэгт гарсан халдварын голомт, халдвар авсан хүний тоо, нийт хүн амын тоог харгалзан сонгосон байна.

“Нэг өрх - Нэг иргэн” коронавируст (ковид-19) халдварыг илрүүлэх шинжилгээнд 9 дүүргийн 72,747 иргэн хамрагдсан нь нийслэлийн нийт хүн амын 5 орчим хувьтай тэнцэж байгаа юм.

.

Монгол Улсын Засгийн газраас коронавируст (ковид-19) халдварын тархалтыг хумих, эрсдэлийг бууруулах чиглэлээр олон талын цогц арга хэмжээ цаг алдалгүй авч хэрэгжүүлэн ажиллаж байна.

Тандалт судалгаагаар эрсдэлтэй хороодод хийгдсэн шинжилгээнд эерэг хариу одоогоор гараагүй байгаа боловч эрсдэл өндөр хэвээр байна.

Иймд иргэд хорио цээрийн дэглэмийн энэ үед халдварын эрсдэл буураагүй гэдгийг анхаарч мэргэжлийн байгууллагуудаас хүргэж буй зөвлөмжийг баримталж, халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахин, анхаарал болгоомжтой байх хэрэгтэй.

Халдварт цар тахлаас өөрийн болон ойр дотны хүмүүсийнхээ эрүүл мэндийг хамгаалан эрсдэлээс урьдчилан сэргийлж, дор бүрдээ анхаарал болгоомжтой байж, коронавируст (ковид-19) халдварын эсрэг хамтдаа тэмцэхийг нийслэлийн иргэддээ уриалж байна. 

НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ШУУРХАЙ ШТАБ

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.