Улсын их хурлын чуулганы өнөөдрийн /2020-12-11/ чуулганы хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж байна. Энэ үеэр сонгуульд албан ёсоор нэр дэвших үнэмлэхээ авч, хуулийн хамгаалалтад орсон хүнийг хууль зөрчин баривчилсан явдлыг эсэргүүцэж УИХ-ын гишүүн Ш.Адьшаа дараах асуултыг тавьлаа.
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа
Нэр дэвшигчийн баталгаа гэдэг бол тухайн нэр дэвшигч сонгуульд нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж авснаас хойшхи харилцааг зохицуулсан хамгийн чухал зүйл байх ёстой. Энэ баталгаа сүүлийн УИХ-ын сонгуулиуд дээр хэрэгжихгүй байна.
2012 оны сонгуулийн өмнө Н.Энхбаярыг “оймсны хэрэг”-ээр баривчилсан. Дараа нь УИХ-д сууж байгаа нэгэн гишүүнийг МАН-ын УЗ -ын хурлын шийдвэр гарангуут баривчилсан. Мөн 2020 оны сонгууль нэр дэвшигчийн үнэмлэхээ авсан хэд хэдэн хүнийг баривчилсан.
Түүний дотор УИХ-ын гишүүний бүрэн эрхтэйгээ байгаа, УИХ-ын гишүүн Жаргалтулгын Эрдэнэбатыг баривчилсан. УИХ-ын тухай хууль ч бай, Ерөнхийлөгчийн тухай хууль дээр ч гэмт хэрэг үйлдэж байхад нь газар дээр нь нотлох баримттайгаар л баривчилна гэсэн хуулийн заалт бий. Энэ заалтыг мөрдөхгүйгээр тухайн нэр дэвшигчийг хууль хүчний байгууллага баривчилдаг. Сонгууль дуусаад 6 сар болсон байхад хэн ч юу ч ярихгүй байна. 62-ын бүлэг ч тэр, шударга ёс ярьдаг, тухайн үед Хууль зүйн байнгын хорооны дарга байсан, одоо Хууль зүйн сайд Х.Нямбаатар ч ярихгүй байна.
Энэ байдал цааш үргэлжлэх юм уу. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн хүмүүсийг ингээд баривчилвал яах юм бэ. Үндсэн хуулиар УИХ-д хууль санаачлах, батлах эрх, хяналт шалгалт хийх, хуулийн хэрэгжилтэд дүгнэлт өгөх эрхийг олгосон. Энд хариулт авья.
Халдашгүй байдлын дэд хорооны дарга Н.Энхболд
Хуульд СЕХ-ны зөвшөөрөлгүйгээр эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх, баривчлах саатуулах, цагдан хорих, үзлэг нэгжлэг хийхийг хориглоно гэсэн тодорхой заалт бий.
Бидний зүгээс юу ч хийхгүй суугаад байгаа юм байхгүй. УИХ-ын сонгуулийн үеэр албан ёсоор хуулийн дагуу нэр дэвшээд явж байсан, мөн УИХ-ын халдашгүй эрх нь хэвээрээ байсан УИХ-ын гишүүнийг барьсан хорьсон явдал гарсан. Халдашгүй байдлын дэд хороон дээр хэд хэдэн удаа хуралдаж ярилцсан. Холбогдох газруудад байр сууриа илэрхийлсэн. Зарим газар тайлбараа өгч байна. Заримаас нь тайлбар авч байна. Зарим нь эцэслэж дуусаагүй учраас удахгүй тайлбар өгнө гэх байдалтай байна. Бид дуугай суугаад байгаа юм биш. Халдашгүй байдлын дэд хорооны гишүүд бид энэ үйл явдлыг хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байгаа.
ОУПХ УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын халдашгүй байдал нь хуулиар хамгаалагдсан байтал ийн баривчилсан нь хууль зөрчигдсөн байна гэж үзээд хэрэг үүсгээд явж байна. Энэ тухай материал нь ОУПХ-ны сайт дээр ил тод бий. Хэн ч ороод үзэхэд нээлттэй.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Hulgaich hvniig erunkhiilugch baisanch horij shiitgene
Тийм шд. Хуулийн өмнө иргэн бүр тэгш эрхтэй. Хулгайч , хулгайлах сэтгэхүйтэй бол ерөнхийлөгч.ч бай ер нь хэнбугай ч бсан адилхан л бх ёстой бхаа
Huulia baria MAN huulig guul bolgoj bna
Tsewrhen hvn baina yy tegeed
Ши
За хуцаарай Адьшаа гуай.
Za gutsaa hereg hiisen l bol haldashgui baidal maidal ymar hamaatai yum naaduuld chini gemgui hun gants neg l bii baih dandaa hulgaichuud shuudee