Лондоны амьтны хүрээлэн зул сарын гоёл чимэглэлээ зүүж эхэлжээ. Гэвч дүрсгүй лам гөрөөс ээжтэйгээ хамт Санта болон зочдод зориулж бэлдсэн цэцгэн чимэглэлийг идчихсэн байна. Тиймээс Анд нэртэй лам гөрөөс, түүний ээж Дэйнтиг Сантагийн дүрсгүйчүүдийн жагсаалтад багтаажээ.
Амьтны хүрээлэнгийн ажилчид зул сарын баярыг угтаж хүрээлэнд ургадаг цэцэг навч, ургамлаар эрхи хийн өлгөсөн нь лам гөрөөснүүдэд ихээхэн таалагдсан бололтой. Ажилчдын хүчин чармайлт гарган урласан чимэглэлийг тэд хэдхэн секундын идчихсэн байна.
Эх сурвалж: Fox News
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.