СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-12-11

LIVE: 10-р хорооллын дулааны шугамыг өнөөдөр засаж дуусгана

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Хаш-Эрдэнэ
3 жилийн өмнө

Баянгол дүүргийн V, VI хорооны төвийн дулааны шугам задраад хоёр өдөр болж байна. Тус шугамын засварын ажлыг өнөөдөртөө багтаж дуусгана хэмээн Улаанбаатар дулааны сүлжээний ерөнхий инженер Ш.Мөнхжаргал хэллээ.

Баянгол дүүргийн V хорооны засаг дарга Т.Ууганбаяр:

-Бидний хэлж заншсанаар 500-ийн шугам хэсэг газартаа гэмтсэний улмаас . Гэмтлийн шалтгааныг тодруулахад элэгдэл, урсгал засварыг хугацаанд нь хийгээгүйтэй холбоотой гэж мэдээлсэн. Манай 10-р хороолол хэрэглэгч, аж ахуй нэгж олонтой учир шинэчлэлийг байнга хийх шаардлагатай байдаг. Хорооны зүгээс засварын ажлыг хурдлуулах бүх л шаардлагатай зүйлсийг хийж байна. Шугам дээр ажиллаж байгаа хүмүүсийг халуун хоол ундтай байлгах, дулаан өрөө, ариун цэврийн өрөөгөөр хангах гээд чадах бүхнээ л хийж байна. Бидэнд өнөөдөртөө багтааж дулаан өгнө гэж мэдээлэл өгсөн.

Улаанбаатар дулааны сүлжээний ерөнхий инженер Ш.Мөнхжаргал:

-Энэ шугам бол 1997 онд ашиглалтад орсон. Ашиглалтын шаардлага хангахгүй, шинэчлэн солих шаардлагатай хөрөнгийн асуудал нь шийдэгдэхгүй өнөөдөр хүрсэн. . Өнгөрсөн жил Европын сэргээн босголт банкны зээлээр санхүүжилт шийдвэрлэгдсэн ч тендэр шалгаруулалт, төслийн ажил КОВИД-19 цар тахлаас шалтгаалан зогсож энэ онд шийдэгдэж чадаагүй. Энэ шугам ашиглалтын шаардлага хангахгүй байгаа учир гэнэтийн ийм гэмтэл гарч байна. а. Одоо 3-4 цагийн дараа гэхэд хэрэглэгчид дулаан хүргэх зорилготой. Ямар ч  гэсэн өнөө оройдоо багтаагаад эхний ээлжинд дулаан олгох ажлыг өгөх гээд хичээж байна.

Оршин суугч Д.Гүнжидмаа:

-Би энэ 10-р хороололд 1987 оноос хойш амьдарч байгаа. Ийм аваар гарч байгааг үзээгүй юм байна. Ийм юм болсон нь их хүндрэлтэй байна. Миний мэдэхээр 1997 онд энэ шугамыг 800-ийн шугам болгож сольж байсан юм аа. Тэрнээс хойш лав солиогүй. Жилийн жилд энд тэнд ингээд уур гараад шугам хагараад байдаг. Тэгээд тэрүүхэн хэсэгт нь ухаж засчихаад нийтэд нь ухаж засдаггүй. Одоо бол гэр маш хүйтэн. Тенн залгах гэхээр тенн байхгүй. Би өөрөө тэтгэвэрийн хүн учир тенн залгахаар тогны мөнгө нь дийлдэхгүй. Бараг гэрт байхаас гадаа ингээд явж байх нь арай дулаан байна.

Утсаар холбогдсон оршин суугч:

-Хүүхдүүд бол их даарч байна. Одоо тасраад 30 гаруй цаг боллоо. Би гарч тойрч яваад харсан. Хэдэн залуучууд ажиллаж байна лээ. Энэ их хүйтэн байнаа. Манайх тенигүй. Залгах юм байхгүй. Хамаг байдаг дулаан хувцасыг нь өмсгөөд жаахан хүүхдүүдээ дулаалаад л байж байна. Манайх хойшоо нар хардаггүй цонхтой. Харин энэ зун байрны гадна талаар дулаалга хийлгэсэн болохоор арай дээр дулаан байна.

12-р байрны оршин суугч Лхамсүрэн:

-Хөлдөж үхлээ. Жилийн жилд ингэж хагарч байна. 20 жил яригдаж байна ш дээ. Коридорын системтэй хийгээд доогуур нь ороод засвар үйлчилгээ хийдэг болгож болдоггүй юм уу? Мөнгө байхгүй гээд засаагүй гэж байгаа юм. Гэтэл тэр талбайн урд мөнгө байхгүй болоод юм барьж байна уу? Энэ бол өнгөрсөн зуун биш чулуун зэвсгийн үеийн ажил хийж байна. Гэртээ гал түлэлтэй биш гадаа гараад алхаж явна ш дээ. Төр засгийн буянд хөлдөж үхлээ.

3-р байрны оршин суугч:

-Би 1987 оноос хойш энд амьдарч байна. Энийг жил болгон ухдаг. Ямарч хариуцлагагүй юм бэ? Энийг 20 жилд нэг ч засвар хийгээгүй байна гэж байхгүй. Хуваагаад идчихдэг юм биш үү дээгүүр нь. Манай хүүхэд машинаа асаагаад дулаацаад сууж байна. Гэрт жавар орчихлоо. Арга ядаад нэг тенн олж ирээд байж байна. Энэ хэсгийг жилийн дөрвөн улиралд ухдаг. Энэ явган зам тавигдаад сонгууль болоод л намар нь ухсан. Халуун ус байнга зэвтэй. Цааш нь хэлэхээр хэрэгсдэггүй. Бид байнга зэвтэй ус ууж хэрэглэж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Ганаа
3 жилийн өмнө
192.82.76.250

Сонгуульд өрсөлдөөд байсан хүмүүс яасан бэ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.