Завхан аймгийн Дөрвөлжин сумд уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг "Баян айраг эксплорэйшн" ХХК 2020 оны 12 сарын 11 өдрийн 08:00 цагт цианит натри алдлаа. Үйлдвэрийн цианит дамжуулах хоолой задарч цианиттай уусмал задарсан байна. Үхлийн хор газраар нэг асгарч хөрсөн дээр тогтоод байна.
Одоогоор тус уурхайд 300 гаруй хүн ажиллаж байна. Ажилчид яаралтай цианит натри алдагдсан усыг соруулж шавхан уурхайн үйл ажиллагааг түр зогсоосон байдалтай байгаа юм байна.
"Баян айраг эксплорэйшн" ХХК өмнө нь 2014 болон 2019 онуудад мөн цианит натри алдаж байсан бөгөөд түүнээс нь болж маш олон усны шувууд үхэж, үрэгдэж байсан юм.
Бид Завхан аймгийн Мэргэжлинй хяналтын газрын дарга Даваадоржтой холбогдож тодруулга авлаа.
Түүний хувьд ""Баян айраг эксплорэйшн" ХХК-ийн уурхайд цианит алдагдсан нь үнэн. Мэргэжлийн хяналтын баг газар дээр нь очсон. Шалтгаан нөхцөл нь тодрохоор илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгье" гэлээ.
Өмнө нь тус компанийн талбайд хоёр ч удаа цианит алдаж, хоёр ч удаа үйл ажиллагааг нь зогсоож байжээ. Тус компани байгаль орчны тухай хууль зэрэг хэд хэдэн хууль зөрчин ажиллаж байгаа тул нутгийн иргэд эсэргүүцэл илэрхийлэн тэмцсээр байдаг ч төдийлөн үр дүнд хүрдэггүй юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.