СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Онгоцны үйлчлэгчдийг “живх” өмсөхийг зөвлөжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Коронавируст цар тахалтай холбогдуулаад дэлхий даяар тээврийн хэрэгслээр зорчиж буй иргэд болоод ажилтнуудыг аюулгүй байдлаа хамгаалахыг уриалж байгаа. Тэр дундаа нислэгийн компаниуд зорчигчид, багийн гишүүдийн аюулгүй байдалд анхаарч нэг удаагийн бээлий, амны хаалт, хамгаалалтын хувцас, хэрэглэлийг санал болгож, зарим нислэгийн компани дээрх дүрэм журмыг албадан хэрэгжүүлж байна.

Тэгвэл Хятадын иргэний агаарын тээврийн газраас өнгөрөгч 11 дүгээр сарын 25-ны өдөр нислэгийн аюулгүй байдлыг хангах дүрэм журмыг шинээр баталжээ. Нислэгийн компаниуд цар тахлаас урьдчилан сэргийлэх, хяналт тавих техникийн зөвлөмжид нисэх буудал, нисэх онгоцны ажилтнууд ариун цэврийн дэглэмийг сайтар баримтлах ба .

Үнэн хэрэгтээ онгоцны ариун цэврийн өрөө хамгийн бохир буюу элдэв төрлийн нян, бактери ихээр цугласан газар гэдэг нь нууц биш юм. Өнгөрсөн наймдугаар сард Итали улсаас Өмнөд Солонгос руу нисч байсан эмэгтэй аяллынхаа үеэр нисэх онгоцны ариун цэврийн өрөө ашиглаж, тэндээс коронавирусийн халдвар авсан байна. Эмэгтэй аяллынхаа туршид N95 амны хаалтыг зүүсэн ч амны хаалтаа авсан ганц газар нь онгоцны ариун цэврийн өрөө ажээ.

Ковид-19 гарч эхлэхээс ч өмнө онгоцны ариун цэврийн өрөө анхаарал татаж, хэрхэн эрүүл, цэвэр, аюулгүй байлгах тал дээр шийдэл хайсаар ирсэн. Японы ANA нислэгийн компани энэ оны эхэнд гар ашигладаггүй ариун цэврийн өрөөний хаалгыг туршиж эхэлжээ. Энэ хооронд Боинг компани хэт ягаан туяа ашиглан өөрийгөө 99,9 хувь ариутгадаг суултуурыг ашиглах эрхээ авсан байна.

Эх сурвалж: CNN  

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.