СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2020-12-11

LIVE: А.Амбасэлмаа: Амгалан гаалийн ажилтнаас халдвар илэрлээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Эрүүл мэндийн яам Covid-19-ийн нөхцөл байдлын талаарх өнөөдрийн (2020.12.11) мэдээллээ хийж байна.

 ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: ХӨСҮТ-ийн Вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон,  аймгийн салбар лабораторид арванхоёрдугаар сарын 11-ний 11.00 цагийн байдлаар нийт 20633 сорьцод шинжилгээ хийсэн байна. Нийт долоон хүнээс Covid-19-ийн халдвар илэрлээ.

Улаанбаатар хотод зургаан тохиолдол илэрсэн бөгөөд хоёр нь Амгалан гаалийн ажилтан болон түүний хүү үлдсэн нь өмнөх батлагдсан тохиолдлуудын дөрвөн хавьтлаас тус тус илэрлээ. Сэлэнгэ аймгийн ойрын хавьтлаас халдвар илэрсэн. 

Монгол Улсад батлагдсан  тохиолдол 905 болов. Үүнээс эдгэрсэн 473, нийт 423 хүн эмчлэгдэж буйн дотор биеийн байдал нь маш хүнд нэг, хүнд тав, хүндэвтэр 76, хөнгөн 341 хүн, нутаг буцсан есөн хүн байна.

  • Улаанбаатар хотод шинээр зургаан тохиолдол, нийт тохиолдол 138
  • Сэлэнгэд шинээр нэг тохиолдол, нийт тохиолдол 208
  • Дорноговьд нэмж илрээгүй, нийт тохиолдол 31
  • Орхонд нэмж илрээгүй, нийт тохиолдол 25
  • Дархан-Уулд нэмж илрээгүй, нийт тохиолдол 45
  • Говьсүмбэрт нэмж илрээгүй, нийт тохиолдол 4
  • Архангайд нэмж илрээгүй, нийт тохиолдол 3

Батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал 1035 хүн байна. Гаалын ажилтны ойрын хавьтлын гэр бүлийн болон хамт ажилласан 50 хүнээс одоогоор халдвар илрээгүй байна. Одоогоор хоёрдогч хавьтлын 114 хүнээс тандалт судалгаа авч байна.

Зах, худалдаа, гаалийн боомт гээд эрсдэлтэй цэгүүдэд хяналт судалгаа хийхэд гаалийн ажилтнаас халдвар илрээд байна. Үүнээс болж хөл хориог сулруулах эсэхийг ЭМЯ мэдэхгүй. Энэ талаарх шийдвэрийг УОК гаргана.

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Д.Нарангэрэл:

Улсын хэмжээнд 371,872 хүн Сovid-19-ийн шинжилгээнд хамрагдаад байна. Тайвань улсад цар тахлаас урьдчилан сэргийлэн хүний бөөгнөрөл үүсгэхгүй цахимаар ажил хэргээ явуулж, хил гаалийн хяналтаа чангатсан. Тус улс эхний ээлжинд агаар дуслын замаар халдвар тарахыг таслан зогсоож, дараа нь ахуйн хавьтлын халдвар дамжих эрсдлийг зогсоосон. . Энэ амьдралын шинэ хэв маягийг манай улс хэрэгжүүлж эхэлвэл халдвар тархах эрсдэл багасна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.