СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

АНУ-ын Хүнс, эмийн захиргаа Пфайзер, БиоНТек-ийн вакциныг дэмжлээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

АНУ-ын Хүнс ба эмийн хяналтын алба FDA байгууллагын Вакцин, биологийн бүтээгдэхүүний зөвлөх хороо пүрэв гарагт шуурхай хуралдаж Пфайзер, БиоНТекийн үйлдвэрлэсэн коронавирусийн эсрэг вакцины хэрэглээг дэмжих асуудлаар санал хураажээ.

Агентлагийн удирдах зөвлөлийн 23 гишүүний дунд явуулсан санал хураалтаар 17 гишүүн дэмжсэн бол дөрвөн гишүүн дэмжээгүй ба нэг хүн санал өгөөгүй байна. Хэдийгээр Пфайзер, БиоНТекийн вакцины хэрэглээг удирдах түвшинд дэмжсэн боловч энэ нь тэр даруй вакцинжуулах хөтөлбөрийг эхлүүлнэ гэсэн үг биш юм.  

Хүнс ба эмийн хяналтын алба дахин хуралдаж, эцсийн шийдвэрийг гаргана. Үүний дараа Халдварт өвчний хяналт болон Урьдчилан сэргийлэхийн зөвлөх хороо вакциныг олон нийтэд хэрэглэх эсэхийг дахин хэлэлцэж, шийдвэр гаргах юм байна. .

Энэ хооронд АНУ-д коронавирусийн халдвараар 16 сая гаруй хүн халдварлаж хоногт 3,000 гаруй хүн нас барсаар нийт 300,000 орчим иргэн эндээд байна. Хэрэв албан ёсны зөвшөөрөл гарвал 6,4 сая тунг эхний ээлжийн дархлаажуулах хөтөлбөрт бэлдэж өгөх боломжтой. Ингэвэл энэ сарын сүүлч гэхэд АНУ-д вакцинжуулалт эхэлнэ. Энэ нь АНУ-ын 330 сая хүн амын гурван сая нь вакцин хийлгэнэ гэсэн үг юм.

Гэтэл .Үүний дараа зайлшгүй нөхцөлд ажиллах шаардлагатай 87  сая хүн байгаа юм. Харин халдвар авах өндөр эрсдэлгүй бусад бүлгийн хүмүүс ирэх жилийн хавар хүртэл хүлээх ажээ.

Одоогоор Пфайзер, БиоНТекийн вакцинаар Их Британи улсад дархлаажуулах хөтөлбөрийг албан ёсоор эхлүүлсэн бол Канад, Бахрейн, Саудын Араб улсуудад хэрэглэх шийдвэр гарсан.

Үүнээс гадна Америкийн Модерна фирм болон Үндэсний эрүүл мэндийн хүрээлэнгийн үйлдвэрлэсэн вакциныг хэрэглэх тусгай зөвшөөрлийг холбогдох байгууллагуудаас авахаар ээлжээ хүлээж байна.

Эх сурвалж: ВВС, CNN

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.