Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, БНХАУ-ын Тээврийн сайд Ли Шяопэн нар цахим уулзалт зохион байгуулав.
Сайд Л.Халтар сүүлийн жилүүдэд манай хоёр орны Зам, тээврийн яамны хамтын ажиллагаа улам өргөжиж хөгжиж байгаад сэтгэл хангалуун явдгаа өгүүлээд хоёр орны зам, тээврийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, олон томоохон ажлыг хийж хэрэгжүүлэхэд эрхэм сайдтай хамтран идэвхтэй ажиллах болно гэдгээ илэрхийлэв.
Мөн энэ онд короновирусийн цар тахал гарч улс орон бүр олон хүндрэл, бэрхшээлтэй тулгарч, түүнийг даван туулахад харилцан дэмжин тусалж байгаад гүн талархаж буйгаа дурдлаа.
Улмаар хоёр улс хоорондын бараа худалдаа, дамжин өнгөрөх тээвэрлэлтийг дэмжих, төмөр замын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх хүрээнд талууд:
Монгол, Хятад хоёр улсын хооронд тээвэрлэлт идэвхтэй хийгддэг бүс нутгуудад коронавирусийн халдвар гаргахгүй байх чиглэлээр бүхий л шаардлагатай арга хэмжээг авч байгаа бөгөөд Замын-Үүд-Эрээн, Гашуунсухайт-Ганцмод боомтоор нэвтрэх авто тээвэрлэлтийг нэмэгдүүлэх зэрэг олон асуудлаар санал солилцон ярилцаж, тээврийн салбарт өргөн хүрээнд хамтран ажиллахаа илэрхийлэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.