БНХАУ-ын Засгийн газраас манай улсад коронавирусийн халдварын үед хэрэглэх лабораторийн тоног төхөөрөмж, оношлуурыг хүлээлгэн өгөх арга хэмжээний нээлт цахимаар болжээ.
Цахим уулзалтын үеэр БНХАУ-ын Элчин сайдын яамнаас ХӨСҮТ-д коронавирусийн халдвартай тэмцэх ажилд 500 мянган юанийн тусламж үзүүлэх болсноо БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Цай Вэньруй мэдэгдсэн байна. Мөн тэрээр коронавирусийн халдварын голомтыг устгах Монгол Улсын Засгийн газрын ажилд амжилт хүслээ.
Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан:
Монгол Улсад 2020 оны 11-р сарын 11-нд дотооддоо коронавирусийн халдвар гарсан. Халдвар авсан эсэхийг илрүүлэх хамгийн чухал шаардлагатай PCR шинжилгээний иж бүрэн аппарат, оношлууруудыг Монгол Улсад хүлээлгэн өгөх ажлыг богино хугацаанд шийдвэрлэн хүлээлгэн өгсөнд БНХАУ-ын Элчин сайд болон ЭСЯ-ны хамт олон Та бүхэн талархаж байна.
БНХАУ-аас хандивласан энэ аппаратыг бид ХӨСҮТ, ЗӨСҮТ-д суурилуулан өнөөдрийн байдлаар 100 мянга гаруй хүнд шинжилгээ хийгээд байна. Бид энэхүү аппаратуудаа ашиглан халдварыг хумих талдаа ороод байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
хайртай орос ах нар ааа