Улс даяар хөл хорио тогтоож сурагчид цахим хэлбэрээр хичээл үзэж эхлээд байгаа. Хичээл орж эхэлснээс хойш нийт ЕБС-ийн сурагчдын 20 хувь нь огт хичээлээ үзээгүй байна. Эдгээр сурагчдын ихэнх хувийг эмзэг бүлгийн болон малчдын хүүхдүүд эзэлж байгаа юм. Судалгаанаас харахад теле хичээлийн үзэлт хангалтгүй байгаа хэсгийн шалтгаан нь зурагт, ухаалаг утас, интернэтийн асуудалтай холбоотой байна.
Монголын өргөн нэвтрүүлгийн 13 сувгаар хүрч буй теле сургалт нэг хичээл нь ангиасаа хамаарч 1520 минутын хугацаанд үргэлжилж байгаа. Гэвч танхимын сургалт, онлайн хичээл гэдэг ондоо бөгөөд, самбарт хичээл зааж буй багшийн бичлэгийг телевизээр шууд хүлээн авч буй хүүхдийн төвлөрөх болон хүлээн авах чадвар муу байгаа юм. Эмзэг бүлгийн хүүхдүүдийн хувьд Теле хичээлийг дамжуулах хэрэгслийг бүрэн ашиглах боломжгүй. Ухрааж, зогсоож үзэх боломжгүйгээс болж хичээлээ бүрэн ойлгож чадахгүй үр дүн муу байгааг хэлж байна.
Боловсрол, шинжлэх ухааны яамны мэдээллээр Монгол Улсын хэмжээнд нийт 640 мянга гаруй сурагч теле хичээлийг хүлээн авч, сурч байгаа. Харин тэдний хэдэн хувь нь хичээлдээ төвлөрч, агуулгаасаа хоцрохгүй сурч чадаж байна вэ гэдэг эргэлзээтэй байгаа юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.