СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Сенегал: Хүүхдүүдээ Европ руу цагаачлахыг шаардсан иргэдийг баривчилжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

Хөвгүүдээ далайгаар дамжин Европ руу цагаачлахыг шаардсан гурван эрд Бүгд Найрамдах Сенегал Улсын шүүх хоёр жилийн хорих ял оноожээ.

Шүүхээс байна.

Эрэг хавийн Мбур хотод ялаа сонссон хүмүүсийн нэг нь Мамаду Ламин Фэй бөгөөд түүний өсвөр насны хүү нь завиар цагаачилж яваад амиа алдсан аж.

Тэрээр гэрчийн мэдүүлэг өгөхдөө хүүгийнхээ амь насанд аюул учруулахыг огтхон ч хүсээгүй, харин түүнд илүү сайхан ирээдүйг өгөхийг л хүссэн хэмээсэн байна. Хүү нь Италид очиж, хөлбөмбөгөөр хичээллэхийг хүсэж байсан гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байгаа юм.

Гэвч уг залуу харамсалтайгаар нас барсан болох мэдээ өнгөрөгч арваннэгдүгээр сард ил болоход аавыг нь баривчилсан байна. Харин Ламин Фэйгийн хүүтэй хамт явсан бусад хоёр хөвгүүн азаар амьд үлдэж, Сенегалд буцаж ирсэн гэнэ. 

Энэ оны аравдугаар сараас арваннэгдүгээр сарын хооронд Сенегалын хууль бус цагаачдын олон зуу нь замдаа амиа алдсан хэрэг бүртгэгдсэн билээ.

Эх сурвалж: Associated Press

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.