Бүгд Найрамдах Буриад Улсын Байгал нуурт 5.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдэж, Эрхүү хотын орчмоор газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн гэж ОХУ-ын Онцгой байдлын яамны Эрхүү мужийн хэлтсийн хэвлэлийн алба өнөөдөр мэдээлэв.
Уг мэдэгдэлд "Эрхүү мужид өнөөдөр орон нутгийн цагаар 05:45 цагт газар хөдөлсөн. Газар хөдлөлтийн голомтод 7.6 магнитудын эрчим бүртгэгдсэн бол Эрхүү хотод 5-6 магнитудын чичирхийлэл мэдрэгдсэн" хэмээн тэмдэглэжээ. Онцгой байдлын байгууллагуудын мэдээлснээр газар хөдлөлтийн голомт нь Байгал нуур аж.
Уг газар хөдлөлтийн улмаас ямар нэгэн хохирол учраагүй бөгөөд хүний амь эрсдээгүй байна. Түүнчлэн газар хөдлөлтөөс үүдэлтэй чичирхийлэл дахиад бүртгэгдэх төлөвгүй байгааг ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Геофизикийн албаны Байгал нуурын салбарын захирал Елена Кобелева дурджээ.
Эх сурвалж: TASS
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.