СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Жонс Хопкинсын их сургуулийн үүсгэн байгуулагч боолын эзэн байжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Ковид-19 цар тахлын тархалт, нөхцөл байдлын тухай мэдээ мэдээлэл, тоо баримтыг дэлхийн нийтэд 24 цагийн турш хүргэж, тэргүүн шугаманд ажиллаж байгаа газар бол Жонс Хопкинсын их сургууль юм. Тус сургуулийн шууд дамжуулж байгаа тоо баримт дээр үндэслэн олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд коронавирусийн нөхцөл байдлыг мэдээлж байна.

Уг их сургууль 1876 онд ажил олгогч, хандивлагч Жонс Хопкинсын гэрээслэн үлдээснээр үүсгэн байгуулагдаж байсан юм.

1795-1873 оны хооронд амьдарч байсан Жонс Хопкинс нь 11 хүүхэдтэй айлын хоёр дахь ууган хүү байсан учир 12 настайдаа сургуулиас гарч, ферм дээр ажиллахаар болжээ. 17 настайдаа өөрийнх нь нэртэй сургууль байгуулагдсан Мэрилэнд мужийн Балтимор хотод нагац Жерард Хопкинсынд хүнсний бөөний худалдаа эрхлэхээр ирж байжээ.

Тэрээр нагацындаа байхдаа үеэл Элизабеттайгаа дурлалцсан боловч тэдний гэрлэлтийг хүлээн зөвшөөрөөгүй тул аль аль нь бүх насаараа гэрлэлгүй ганц биеэрээ амьдарсан гэдэг. .

Өнгөрсөн он жилүүдэд Жонс Хопкинсын нэрээр нэрлэгдсэн их сургууль 27,000 оюутантай, Нобелийн 29 шагналтантай дэлхийд алдартай сургууль болсон юм. Өнөөг хүртэл хандивлагч Хопкинсыг боолчлолын эсрэг, боолуудыг суллагч байсан гэж үздэг ч тус сургуулийн судлаачид .

Түүхэнд өгүүлснээр Хопкинсын аав 1807 онд бүх боолоо сулласан байдаг. Тэгвэл тус сургуулийн Ерөнхийлөгч Рональд Ж Даниельс болон сургуулийн бусад албан тушаалтны илгээсэн захидалд “Засгийн газрын хүн амын тооллогод ноён Жонс Хопкинс 1840 онд гэртээ нэг боол эзэмшдэг байсан бол 1850 онд дөрвөн боолтой байсан гэж бүртгэгджээ. 1860 оны тооллогоор тэрээр боолуудаа чөлөөлсөн байсан” хэмээн дурджээ. Мэрилэнд муж нь 1864 он хүртэл боолчлолын нийгмийг хүлээн зөвшөөрдөг байсан юм.

Сургуулийн захиргаа Жонс Хопкинсын амьдралын бодит үнэн байдлыг ирэх саруудад үргэлжлүүлэн судалж мэдээлнэ гэжээ.

 

Эх сурвалж: The Guardian

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.