ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албаны ажилтнууд Тула хотын сургуульд зэвсэгт халдлага үйлдэхээр төлөвлөж байсан өсвөр насны хүүхдийг баривчлан, халдлагаас урьдчилан сэргийлсэн болохыг тус байгууллагын хэвлэлийн алба лхагва гарагт мэдээлжээ.
"Холбооны аюулгүй байдлын албаныхан боловсролын байгууллагад зэвсэгт халдлага үйлдэхээр бэлдэж байсан 2002 онд төрсөн Тула хотын оршин суугчийг баривчиллаа. Одоо уг хэргийн талаар нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах шаардлагатай эсэхийг шийдвэрлэж байна" гэж тус албанаас мэдэгдсэн юм.
Нэгжлэгийн үеэр офицерууд галт зэвсэг болон ийм төрлийн гэмт хэргийн талаарх мэдээллийг агуулсан харилцаа холбооны хэрэгслийг хураан авсан байна. Харин сэжигтэнд галт зэвсгийг хууль бусаар худалдаж аван, эзэмшсэн гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгээд байгаа аж.
Эх сурвалж: TASS
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.