СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Камала Харрисыг дэлхийн гуравдахь хүчирхэг эмэгтэйгээр Форбес нэрлэв

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Форбес сэтгүүл хуучин оны төгсгөлд шинэ оныг угтан 2020 оны хүчирхэг 100 эмэгтэйн жагсаалтыг гаргажээ. Энэ жилийн жагсаалтыг Германы канцлер Ангела Меркел тэргүүлсэн ба Мелинда Гэйтс, Ненси Пелоси нар эхний арван байранд бичигдсэн байна. Түүнчлэн жагсаалтын гуравдугаарт АНУ-ын дэд Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Камала Харисыг Форбес онцолжээ.

Калифорни мужийн Ардчилсан намын сенатчаар сонгогдсон тэрээр ирэх сард тангаргаа өргөснөөр АНУ-ын түүхэн дэх анхны өнгөт арьст, эмэгтэй дэд Ерөнхийлөгч болох юм. Түүний өмнө ОУВС-гийн тэргүүн асан, одоо Европын төв банкны Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа Кристин Лагард хоёрдугаарт бичигдсэн байна.

Форбес сэтгүүл энэ удаад Камала Харрисын Жо Байдентай хамтран Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан болоод АНУ-ын анхны ази гаралтай, өнгөт арьст эмэгтэй дэд Ерөнхийлөгчөөр сонгогдсон явдлыг онцолжээ. .

Түүнчлэн энэ жилийн хүчирхэг зуун эмэгтэйн жагсаалтанд багтсан эмэгтэйчүүдийн дунд коронавируст цар тахлын үед гаргасан шийдвэр, зоригтой алхмуудыг Форбес түлхүү харгалзан үзжээ. Тухайлбал үхлийн аюултай цар тахлыг хянах, тархалтыг сааруулахад туслах хүчин чармайлт гаргасан Ерөнхий сайдуудаас авахуулахад гүйцэтгэх шатны эмэгтэйчүүдийг Форбес өндрөөр үнэлж жагсаалтад багтаасан байна.

Тухайлбал Шинэ Зеландын Ерөнхий сайд Жакинда Ардерн, Тайваний удирдагч Цай Ин Вэн, Финляндын Ерөнхий сайд Санна Марин, Норвегийн Ерөнхий сайд Эрна Солберг, Токио хотын захирагч Юрико Койке нарыг нэрлэж болох юм.

Коронавируст цар тахлын улмаас дэлхий даяар 69 сая орчим хүн халдварлаж, 1,6 сая орчим хүн эндээд байна.

Сонирхуулахад Их Британийн хатан хаан Элизабет жагсаалтын 46 дугаарт орсон бол нэрт хөтлөгч Опра Уйнфри 20 дугаарт, дуучин Тэйлор Свифт 82 дугаарт бичигджээ.

Эх сурвалж: The Guardian

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.