СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ХАЛУУН СЭДЭВ: Ч.Батцэнгэл: Намайг МҮОНРТВ-ийн төлөө юу ч хийгээгүй гэж хэлсэнтэй санал нийлэхгүй

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
4 жилийн өмнө

МҮОНРТВ-ийн зарим ажилтан, албан хаагчид тус телевизийн захирлуудын зөвлөлд ажиллаж байсан Ч.Батцэнгэл, Б.Ганболд нарыг Үндэсний зөвлөлийн гишүүнд нэрээ дэвшүүлснийг эсэргүүцэн жагссан.

МҮОНРТВ-ийн инженер Л.Төмөрхуяг “Ч.Батцэнгэл, Б.Ганболд нар өнгөрсөн хугацаанд Үндэсний олон нийтийн радио телевизийн төлөө ямар ч бодитой ажлыг хийгээгүй атлаа тушаал дэвшиж Үндэсний зөвлөлийн гишүүн болж хэрхэвч болохгүй” хэмээн эсэргүүцлээ илэрхийлсэн. Мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс МҮОНРТВ-ийн захирал асан Ч.Батцэнгэлтэй утсаар холбогдон тодруулга, тайлбар авлаа.

МҮОНРТВ-ийн захирал асан Ч.Батцэнгэл: 

-Би ажлаа хийхгүй байгаа. Ажлаа хүлээлгээд өгчихсөн. Би Үндэсний телевизэд 23 жилдээ ажилласан. 1993 оноос хойш би бүх салбар, нэгжид нь ажиллаж үзсэн. 

Хийсэн бүтээснээ яривал даруу бус загнасан болох байлгүй дээ. 2016 онд Full HD рүү шилжих ажлыг багаараа  хийсэн. Үе үеийн захирлууд хийх гээд чадаагүй байсан. Маш их зовлон үзэж бүтсэн ажил. Одоо гаралт асуудалгүй болсон. Үүнийг дагаад телевизийн хураамжийн орлогыг дээшлүүлсэн. Манайх 30-аад машинтай. Гэтэл 2008 оноос хойш парк шинэчлэл хийгээгүй байсан. Мөн, ажилчдын цалинг 250 мянган төгрөгөөр үе шаттайгаар нэмсэн. 

Үндэсний телевизийн дөрвөн суваг бий. Телевизүүд төрөлжих ёстой. Нийгэмд байгаа тулгамдсан асуудлуудыг төрөлжсөн сувгаар үзүүлэх ёстой. Хамгийн сүүлд Гэр бүлийн суваг байгуулсан. Гэр бүл салалт маш их байна. Залуучууд гэр бүл зохиохдоо учраа олохгүй байна. Иймд энэ суваг улам сайжрах ёстой. Монголыг дэлхийд сурталчилдаг MNB World суваг байна. МОНЦАМЭ агентлагтай хамтран эх орноо сурталчилж байгаа. Дэлхийн цонх болж байгаа. Энэ бүхэн улам шинэчлэгдэн сайжраасай гэж хүсдэг. 

Би аль нэг намын гишүүн биш. Намайг янз бүрээр хэлж байгаа хүмүүсийн өмнөөс надад бүр хэлэх үг олдохгүй юм...

Сурталчилгаа


Сэтгэгдэл (14)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

zochin
4 жилийн өмнө
64.119.17.2

Hamt olon chini hereggui gj bgaa bl ajlaa ugsun n deeree medleg bolovsrol oyun uhaanig chini avch uldeh gj bgaa bish uur gazar orood ingej hiideg um geed uzuuleed ug

Зочин
4 жилийн өмнө
192.82.76.65

Олон сувгыг чинь хэн ч үзэхгүй.Мангө чавчих ажил болсон.Тэр гэр бүл суваг чинь төөрчсөн...BORlD чинь бэлэн гэвт рүүлэг хуулахаас өөр шинэ юм юу ч хийдэггүй.Бусад Орос,Хятадын англи хэл дээр нэвтрүүлэг гэж юү байдгыг хараач.Дарга нар н ь хэлгүй болохоор өөртэйгөө таарсан нэвтрүүлэг хийж мөнгө үрсэн шүү дээ.Олигтой клмпютер дээр ч ажиллах чадваргүй өндөр цалингаас өөр юмгүй шүү дээ

Зочин
4 жилийн өмнө
124.158.96.55

Хамт олон үг ортой байх.

Уянга.С
4 жилийн өмнө
167.86.108.65

Хийсэн ажлууд гэсэн дандаа мөнгө унагаасан цавчаануудаа хэлээд наасан. Зүүдээ ярих гээд хулгайгаа болсон уу яасан?

Zochin
4 жилийн өмнө
66.181.180.173

1993 onoos ajilladan gene uu? YAsan xudalch gar be!!! Olni yg ortoi gedeg. Chadbargyi, xudalch gedgiig chini medeed esergyytseed bgaam bish yy dee

zochin
4 жилийн өмнө
202.9.46.26

Ажлаа өгөөгүй худалч .Ажилтнуудаа дарамталж ,юу ч санаачилахгүй,ирсэн дарга нарыг долдойдон тосч авч ашиг олдогоо яриач Одоо ханахгүй цадахгүй зүтгээд энэ ажлаасаа дээгүүр тушаал авах гэж үхэн хатан зүтгэхээ боль зүгээр л боль

Цэнгээ
4 жилийн өмнө
64.119.19.132

Бүдүүн Цэнгээ ч дээ... Багын худалч худлаа нөхөр байсан хэвээрээ шив дээ

Huurai dvv
4 жилийн өмнө
202.9.47.21

Taniig 2007 onoos hoish tvd orson tsagaas ehlen hundetgej baskhuu demjij irsen. Ta shat ahih tusam oorchlogdoj, ih zan, deerengui baidal chine here's hetersen. Setguulchiddee dvv nartaa tuslaj demjdeg baisan ah Ninjiin dagagch daldagnagch boltson. Hamt olon chine iim olnooroo taniig huleen zovshoorohgui baigaag ta haraad negiig oilgohgui baina gejuu. Saihan ahaa gej hundelj yavsan hun nuden deer oorchlogdoj bid ch tanias holdsondoo.

zochin
4 жилийн өмнө
66.181.160.48

Hamt olon chin chamaig ymar hun we? gedgiig medeed heleed bgaa yum bishuu...darga doloodog novshnuudin meg bolood l chi dargantsar boloo biz.Unuudur shudraga chadvartai ni ad uzegddeg horvoo bolson...uuriinhee chadvaraar hooloo olj id...fargin sentii ruu buu avir

ээгий
4 жилийн өмнө
202.70.34.38

инженер нэртэй Төмөрхуяг гэж нэг зөнөсөн өвгөн одоо больж.чи харин МҮОНТ д юу хийсэн бэ хүмүүсийн хооронд хов зөөж хооронд хэрэлдүүлсэн тийм юм байсан.одоо ч хэвээр гэсэн.хэдэн залуучуудаа дарамтласан тийм хүн гэж тв инженерүүд ярьдаг юм билээ.Батцэнгэлд авах ч юм бий хаях юм бий. Залуу хүнд алдах юм байдаг тэгэхдээ тэрийгээ засах ёстой л доо.Монголчуудын ийм нэг зан байдаг нэг хүнийг газар доор ортол муулаад тэрэндээ кайф авдаг нийгэм болсон.Ийм байхад энэ улс хөгжихгүй ч телевиз ч хөгжихгүй

Zochin
4 жилийн өмнө
202.9.40.121

Ajilchadiinhaa tsalin nemsen gj hudlaa shaahaa bolioch!!!!! Undsen tsalingiin ugch chadahgui baij!!!! Sangiin yaam guilgee hiihgui bna gdg harin Sangiin yam bolhooroo yamarch asuudalgui guilgee hiigdsen geed bdag. Ajilchadiinhaa tsaling uguuch hulgaichaa

Зочин
4 жилийн өмнө
202.126.89.155

Үе үеийн захирлуудаа араас нь хутгалж эрх мэдлийг булаан авдаг байсниыг чинь л мэдэх юм б на Оюундариыг яалаа шившиг

Зочин
4 жилийн өмнө
202.126.89.155

Нинжийн долоогч байснаа түлхчихээд унангуут нь үндэсний зөвлөлд санаархдаг гэнэ улс орон даяар шившиг болоод еэ еэ бөөвөа

zochin
4 жилийн өмнө
92.38.148.53

odoo uuriinhuu idsen, uusniig bicheech

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.